Мэдээ, мэдээлэл

ЧОЙР-МАНДАЛГОВЬ-АРВАЙХЭЭР ЧИГЛЭЛИЙН ХЭВТЭЭ ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Засгийн газрын 2024-2028 оны Мөрийн хөтөлбөрт Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх, Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замыг бүрэн ашиглалтад оруулах ажлууд тусгагдсан.


Тус ажлын хүрээнд Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замын барилгын ажил гурван хэсэгт хийгдэж байна. Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр нар Мандалговь-Чойр чиглэлийн авто зам болон Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замтай нийлэх хоёр түвшний огтлолцлын барилгын ажлын нөхцөл байдалтай танилцлаа. Тус ажлыг “Эм Си Пи Си Жи Ар” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 60-70 техник хэрэгсэл, 100-120 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж 2025 онд хийж дуусгах аж.


Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун гүйцэтгэгч компанийн инженер Ч.Галмандахтай уулзан, аймаг орон нутгийн зүгээс боломжтой бүх талаар хамтран ажиллаж, дэмжихээ илэрхийлсэн юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа