Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Сайнцагаан сумыг дулаанаар хангадаг аж ахуйн нэгж болох Дундговь-Ус ОНӨААТҮГ, Ган-Илч ХХК, Тадайма ХХК, Говь Дулаан Түгээх ХХК-уудын удирдлага, инженерүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар дулаанаар хангагч байгууллагуудын үйл ажиллагаа, нөхцөл байдал, төлөвлөгөөтэй танилцсан.
Мөн Мандалын гэгээ ААТОНӨҮГ-ын удирдлага, мэргэжилтнүүд аймгийн удирдлагуудад үйл ажиллагааны чиглэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хүний нөөц, техник хэрэгслийн хангамжийн талаар танилцууллаа.