Мэдээ, мэдээлэл

"МИНИЙ ГЭР БҮЛ" ҮЗЭСГЭЛЭН, УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА БОЛЛОО

Ардын Их хурлын депутат, Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Батмөнх, түүний гэргий Гавьяат багш З.Янжмаа, охин Соёл судлалын доктор Б.Тунгалаг, дэд профессор Б.Туяагэрэл нар өнөөдөр өөрсдийн ажил, амьдралын амжилт, бүтээл, түүхэн замнал, туршлагаасаа иргэд, хүүхэд багачуудад хуваалцаж, өөрсдийн зохиол бүтээл, гаргасан ном, эдэлж хэрэглэж байсан зүйлээрээ үзэсгэлэн гаргаж олны хүртээл болголоо.


Миний гэр бүл үзэсгэлэн, уулзалт, ярилцлагат аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Х.Цогзолмаа болон хамтрагч байгууллагуудын удирдлагууд, түүний хамтран ажиллаж байсан найзууд, шавь нар, ах дүүс нь оролцож хүндэтгэл үзүүлсэн юм.


Энэ үеэр Гавьяат багш З.Янжмаад Дундговь аймгийн "Хүндэт иргэн" цол тэмдгийг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун гардуулж, МУСГЗ С.Батмөнхийн гэр бүлд хүндэтгэл үзүүллээ. Мөн С.Батмөнх өөрийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, ном зэргийг музейн сан хөмрөгт хандивлажээ. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн оюунлаг гэр бүлийнхэндээ эрүүл энх, урт удаан наслахын ерөөл өргөе.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа