Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Аймгийн Онцгой комиссын ээлжит хурал энэ сарын 27-нд Онцгой комиссын гишүүдийн 90 хувийн ирцтэй хуралдлаа. Мөн энэ үеэр Улсын Онцгой комиссын хуралд цахимаар оролцов.


Хурлаар Улсын Онцгой комиссын даргын өгсөн үүргийг хэрэгжүүлж, шуурхай штабыг байгуулж, сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, шинэ хоршооны үйл ажиллагаатай танилцах ажлыг хэсгийг томилохоор шийдвэрлэлээ.




Мөн малын хөлийн татварыг бэлчээрийн даацтай уялдуулан зохицуулалт хийх, өвөлжилтийг хохирол багатай даван туулах төлөвлөлт болон өөр аймгаас ирэх отор нүүдлийг хүлээн авах, зохицуулах төлөвлөлтийг танилцуулах зэрэг ажлыг холбогдох удирдлагуудад үүрэг болгов.


Аймгийн төвийн сургуулиудын автобус, дунд оврын автомашинуудын засвар үйлчилгээг хийлгэж, сургуулийн сурагчдын хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг Боловсролын газрын дарга Ц.Уранбямбад даалгалаа. Түүнчлэн аймгийн төвийн аваарын ДГ-100 генераторыг шинэчилж, чадлыг нэмэгдүүлэн, өндөр хүчин чадалтай генератор суурилуулах талаар судлан, хүчин чадал сайтай дизель генератор худалдан авахаар төсөвт тулгуулахаар шийдвэрлэсэн юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа