Баримт бичиг

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨГӨӨ, ЗААВАРЧИЛГАА ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасагтай хамтран 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдөр орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, тендерт оролцдог 32 аж ахуйн нэгж, 2024 оны 03 дугаар сарын 11- ны өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Мэдээллийн цаг” булангаар 15 сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нарт, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас зохион байгуулсан “Барилгын зөвлөгөөн-2024" -нд оролцож буй аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн удирдах ажилтнууд, инженер, техникийн ажилчдад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга”, худалдан авах ажиллагааны цахим системийн хэрэглээ сэдвээр нийт 3 удаагийн сургалтыг зохион байгууллаа.