Мэдээ, мэдээлэл

ХОГИЙН ЦЭГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ, СЭГ ЗЭМИЙН УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

Луус сум
Сумын төвийн ХОГИЙН ЦЭГ дээрх сэг зэм болон хог хаягдлыг устгаж, анхны төлөвт оруулах ажлыг 7 хоног гүйцэтгэсэн Аймгийн Онцгой байдлын газрын жолооч Мөнгөнзаяа "Бурхант хясаа" ХХК-ны жолооч Батөлзий, Анхбаяр, тухайн ажлыг гүйцэтгэхэд хүн хүчний туслалцаа үзүүлсэн Цагдаагийн хэсэг, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж өөрийн нөөц бололцоогоор нэгдсэн талбай болон ухсан нүхэнд сэг зэмээ авчирч хаясан малчдадаа талархал илэрийлье.

БИОТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өлзийт сум
Өлзийт сумын Байгаль хамгаалагч Б.Бадрах Тагт багийн нутаг дэвсгэр Дэл уулын “Баруун билүүн”, “32 хүнт”-ийн орчимд зэрлэг ан амьтдад байгаль хамгаалах сангийн зардлаар 600 кг өвс тавьж өгч биотехнологийн арга хэмжээ авч ажиллалаа.

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ, БАГШ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Цагаандэлгэр сум
Дундговь аймгийн БШУГазраас сургалтын болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах журам, дүрмийг танилцуулах сургалтыг цахимаар явуулж Эрхлэгч Д.Сарантуяа, багш Ц.Насанжаргал нар хамрагдлаа.

ЭЛГЭН БАГТ ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧИН БҮРТГЭГДЛЭЭ.

Гурвансайхан сум
Тус сумын Элгэн багт  хонины цэцэг өвчний шинж тэмдэг илэрлээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Адаацаг сум
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс төрийн албан хаагч болон иргэдэд "Эрүүл мэндийн боловсрол олгох"сургалтыг зохион байгуулсан

МЭДЭЭЛЛИЙН ЦАГ ХӨТӨЛБӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Адаацаг сум
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар /шинэчилсэн найруулга/ Санхүүгийн албаны дарга төрийн албан хаагч, иргэдэд мэдээлэл хүргэсэн.

Хүүхдийн цэцэрлэгийн нярав Т.Гэрэлбаяр албан хаагч нарт сургалт явууллаа

Цагаандэлгэр сум
Хүүхдийн цэцэрлэгийн нярав Т.Гэрэлбаяр "Галын аюулгүйн ажиллагаа" сэдвээр албан хаагч нарт сургалт зохион байгууллаа.  

МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНЫ МЭДЭЭЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА

Луус сум
“Малчдад туслах аян”-ы хүрээнд төвлөрсөн 39.976.962 төгрөг бүхий мөнгөн хандивыг Малчин өрхөд шатахууны дэмжлэг үзүүлэн нэг малчин өрхөд 104.106 ( нэг зуун мянга нэг зуун зургаа) төгрөг ногдохоор нийт 384 өрхөд хуваарилан шилжүүлж дууссан болно.

ХОГИЙН ЦЭГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ, СЭГ ЗЭМИЙН УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Луус сум
Сумын төвийн ХОГИЙН ЦЭГ дээрх сэг зэм болон хог хаягдлыг устгаж, анхны төлөвт оруулах ажил 7 хоног үргэлжилж байна. Иймд иргэд, малчид та бүхэн малын сэг зэмээ яаралтай ачиж ирэх болон цэвэрлэсэн газар ил задгай, замбараагүй хаяхгүй байх тал дээр анхаарч ухамсартай хандана уу‼️