Мэдээ, мэдээлэл

Ахмадын баярыг тохиолдуулан Говь-Угтаал сумын ЭМТ-с "Зөв хооллолт'' сэдэвт сургалтыг зохион байгууллаа.


Байгалийн ухааны "AR" технологийн кабинетийн нээлтийн үйл ажиллагаа 2024.09.27.нд сургуулийн захиргаа амжилттай зохион байгууллаа.

1.Угтах нээлтийн үйл ажиллагаа: Хүрэлцэн ирсэн: Аймгийн БСШУГ,сумын удирдлага,сургуулийн хамт олон, үе үеийн төгсөгчид,ахмад багш нар,үр хүүхэд,найз нөхөд,Зүүн бүсийн 8 сум (Говь-Угтаал,Цагаандэлгэр,Дэрэн, Баянжаргалан,Гурвансайхан,Өлзийт, Өндөршил,Дэлгэрцогт,)бага ангийн багш нарын төлөөлөл,сургалтын менежерүүд зочид төлөөлөгч нартаа талархал илэрхийлье.❤ Та бүхэндээ аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсье.


ШАР СҮҮНИЙ СУРГАЛТ

Өлзийт сум
Сургалтад 30 эмэгтэй хамрагдаж шар сүүн чихэр, хэвийн ааруул, өтгөрүүлсэн сүү, сүүн чихэр, шар сүүн цэлцэгнүүр, тараган торт зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд суралцлаа. Сургалтыг хөнгөлөлттэй үнээр сэтгэл гарган заасан Технологич С.Золзаяа багшдаа маш их баярлалаа.

ОРОН НУТАГТ ТОГТВОР СУУРЬШИЛ, ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА СУРГУУЛИЙН ӨМНӨХ, БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН БАГШ НАР, УДИРДАХ АЖИЛТНЫГ БАГААР ШАЛГАРУУЛЖ,УРАМШУУЛАХ УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Сайхан-Овоо сум
2024-10-05-ны Монголын багш нарын 58 дахь баярын өдрөөр "Дундговь аймгийн засаг даргын А/225-р тушаал"-ын дагуу орон нутагт тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын багш нар, удирдах ажилтныг багаар шалгаруулж,урамшуулах уралдаанд амжилттай оролцож сургуулиараа,баг хамт олноороо бахдам сайхан амжилт гаргалаа.

"ДУНДГОВЬ - БОЛОВСРОЛЫН ЧАНАР" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ НАРЫГ УРАМШУУЛЛАА

Эрдэнэдалай сум
Дундговь аймаг 2023 оныг "Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил" болгон зарлаж тус жилийн ажлын хүрээнд “Багш нарыг багаар нь урамшуулах” удирдамжийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргасан багш нарыг нийт 300 сая төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэж, 2023 онд элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргаж, болзол хангасан 41 багшид 109 сая төгрөгийн урамшуулал олгосон юм.

Ерөнхий боловсролын сургуулийн гадна пасадны ажил хийгдэж байна

Адаацаг сум
сумын ОНХСангийн хөрөнгө оруулалт 215,346,552 төгрөгийн хөрөнгөөр Ерөнхий боловсролын сургуулийн гадна фасадны засварын ажлыг нээлттэй тендер шалгаруулалтаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж “РИВАЛ КОНСТРАКШН” ХХК шалгаран гүйцэтгэж байна. Ажлын гүйцэтгэл 50 хувьтай явагдаж байна.

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 30, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 58 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Эрдэнэдалай сум
Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдөр тохиож байна. Дэлхий дахинд багшийн нэр хүндийг өсгөх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багшийн мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, багш сурган хүмүүжүүлэгчдэд талархлаа илэрхийлэх зэргээр улс орнууд тус өдрийг өргөн тэмдэглэж байна.

Монгол ахуй ёс заншил төсөлт ажил

Сайнцагаан сум
Манай цэцэрлэг нь 2024 онд НҮБ-ын санхүүжилтээр Монгол ахуй ёс заншил төсөлт ажлыг Дундговь аймгийн 23 цэцэрлэгийн 1-5 дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш нарт амжилттай зохион байгуулсан.

Шилдэг төрийн байгууллага"-аар шалгаруулан шагналаа.

Сайнцагаан сум
 Сайнцагаан сумын 6-р цэцэрлэг нь хамран сургах тойргын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сүүлийн 10 жил тасралтгүй СӨБ-д хамруулан хөгжүүлэн ахиц гарган сургуульд амжилттай бэлтгэн өгч,

Хөдөлгөөнөө дэмжье төсөлт ажил

Сайнцагаан сум
 Хөдөлгөөнөө дэмжье төсөлт ажлыг 7 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэн цэцэрлэгийнхээ гадаа талбайд Хүүхдийн хөдөлгөөний эвслийг сайжруулах,

АХМАДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Гурвансайхан сум
Ахмадын баяраа 2024.09.27 нд тэмдэглэн өнгөрүүллээ. Шинэ байрныхаа шавь тавьсан баяр дээр баяр нэмсэн сайхан баяраа хийлээ.