Сумын төв дээр золбин ноход ихээр цуглаж байгаа учир сурагчид болон иргэд гудамжаар явахад бэршээлтэй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс 7а ангийн сурагчид бусдад анхааруулах, сануулах үүднээс анхааруулга зөвлөмжийг бэлтгэн айлын хашаа, гудамжаар наалаа. Та бүхэн сурагчдын минь хийсэн ажлыг дэмжиж өөрийн нохойг уяж, бусдыг эрсдлээс хамгаалахыг уриалж байна.
Говь-Угтаал сумын малчин, тэнгэр шинжээч Д.Таванжин: Өвлийн дүн нуруу сайхан болно. Үе үе салхилсан, хаяа нойтон цастай, заримдаа хуурай, салхилах үедээ хүйтэн байх нь. Цас нь тааруухан, гэхдээ хүйтэндүү байна.
Говь-Угтаал сумын малчин, тэнгэр шинжээч А.Лхагвасүрэн: Хүйтний хувьд 10 дугаар сард эвгүй, 11, 12 дугаар сард гайгүй, 2 дугаар сард цас орж хүйтэрч магадгүй. Сүүлийн 2, 3 сард арай л чанга байх болов уу. Өвлийн эхэн сардаа жаахан цас орох байх гэж ажлаа.