Мэдээ, мэдээлэл

"ӨВ СОЁЛОО ДЭЭДЛЭЕ "ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өндөршил сум
Дундговь аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн А/02 дугаар Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Өв соёлоо дээдлье үйл ажиллагааг зохион байгууллаа.

НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГИЙГ 2024 ОНЫ 03 САРЫН 12 НД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайхан-Овоо сум
Зудын гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед малчин ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оношлогоог Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс Дотор, эмэгтэйчүүд, хүүхэд гэсэн 3 төрлөөр нарийн мэргэжлийн эмч нар үзлэг оношилгоог 2024 оны 03 сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

СУМЫН УДИРДЛАГУУД ЦАХИУРТ БАГТ АЖИЛЛАЛАА

    

  

           ИТХ-ын дарга П.Түвшинсайхан, Багийн Засаг дарга Г.Сосорбурам, ЭМТ-ийн эмч О.Янжин нар Цахиурт багийн айл өрхүүдийн хаваржилтын нөхцөл байдалтай 2024 оны 03 сарын 05-07 ны өдрүүдэд танилцаж, малчид иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллалаа. Тус ажлын хүрээнд малчид иргэддээ төрөөс үзүүлж буй бодлого шийдвэрийн талаарх мэдээллийг хүргэн гарсан санал хүсэлтийг сонсож, ажил хэрэг болгон ажиллах тал дээр үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

СУМЫН УДИРДЛАГУУД ДЭЛГЭР-ЭМТ БАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

   

  

      Багийн Засаг дарга Б.Баатарсүрэн, ЭМТ-ийн эрхлэгч Т.Мөнхтуяа нар Дэлгэр-Эмт багийн зүүн, урд хэсгийн айл өрхүүдийн хаваржилтын нөхцөл байдалтай 2024 оны 03 сарын 05-07 ны өдрүүдэд танилцаж, малчид иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллалаа. Тус ажлын хүрээнд малчид иргэддээ төрөөс үзүүлж буй бодлого шийдвэрийн талаарх мэдээллийг хүргэн гарсан санал хүсэлтийг сонсож, ажил хэрэг болгон ажиллах тал дээр үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.Тус ажлын хэсэг маргааш буюу 2024 оны 03 сарын 13 ны өдрөөс Дэлгэр-Эмт багийн урд, баруун хэсэгт үргэлжлүүлэн ажиллана.

СУМЫН УДИРДЛАГУУД БАЯНБУЛАГ БАГИЙН ХОЙД ХЭСЭГТ АЖИЛЛАЛАА

                       

     

         Сумын Засаг дарга М.Баярсүх, Багийн Засаг дарга Б.Довуучий, ЭМТ-ийн сувилагч Б.Цэвэгсүрэн нар Баянбулаг багийн хойд хэсгийн айл өрхүүдийн хаваржилтын нөхцөл байдалтай 2024 оны 03 сарын 05-07 ны өдрүүдэд танилцаж, малчид иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллалаа. Тус ажлын хүрээнд малчид иргэддээ төрөөс үзүүлж буй бодлого шийдвэрийн талаарх мэдээллийг хүргэн гарсан санал хүсэлтийг сонсож, ажил хэрэг болгон ажиллах тал дээр үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.Маргааш буюу 2024 оны 03 сарын 13 ны өдрөөс Засаг даргын орлогч Л.Золжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Баянбулаг багийн урд хэсэгт ажиллана.

СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН 8- Р ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

Луус сум
ХУРАЛДААНААР: Сумын өвөлжилтийн мэдээлэл, цаашид тулгамдаж байгаа асуудал хандив, тусламжийн эд зүйл, өвс, тэжээлийн хуваарилалт, олголтын талаар хэлэлцлээ. Мөн цаг үеийн холбогдолтой авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаарх мэдээллүүдийг сонслоо.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРЭЭР ХУВААРИЛАГДСАН ГУРИЛ, БУДААГ САВЛАЖ МАЛЧИН ӨРХҮҮДЭД ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ.

Өлзийт сум
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас төмөр зудтай байгаа 14 аймгийн 111 суманд хуваарилагдан ирсэн 6 тонн гурил, 3 тонн цагаан будааг төсөвт байгууллагуудын албан хаагчдын оролцоотойгоор савлаж малчин өрхүүдэд 10 кг гурил, 5 кг цагаан будааг олгож эхэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭР ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ХУВААРИЛАГДСАН УЛААН БУДААГ САВЛАЖ МАЛЧИН ӨРХҮҮДЭД ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ.

Өлзийт сум
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас төмөр зудтай байгаа 14 аймгийн 111 суманд хуваарилагдан ирсэн улаан буудайг төсөвт байгууллагуудын албан хаагчид, иргэдийн оролцоотойгоор 40 кг-аар 1180 шуудайг савлаж малчин өрхүүдэд зээлээр болон бэлэн мөнгөөр олгож эхэллээ.

ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО.

Гурвансайхан сум
ЦАС ЗУД ХҮНДЭРСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРЭЭР ХУВААРИЛАГДСАН УЛААН БУУДАЙГ САВЛАЖ МАЛЧИН ӨРХҮҮДЭД ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Сайхан-Овоо сум
Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хуваарилагдан ирсэн 30 тн улаан буудайг төсөвт байгууллагуудын албан хаагчдын оролцоотойгоор 40 кг-аар 750 шуудайг савлаж малчин өрхүүдэд зээлээр /гэрээгээр/ болон бэлэн

432 МАЛЧИН ӨРХ ТУС БҮРД 10 КГ ГУРИЛ, 5 КГ ЦАГААН БУДАА ХУВААРИЛСАН ГУРИЛ БУДААГ МАЛЧИН ӨРХҮҮДЭД ОЛГОЖ БАЙНА.

Сайхан-Овоо сум
Улсын Онцгой комисс, Аймгийн онцгой комиссын шийдвэрээр сумын 400 малчин өрхөд нийт 80 шуудай буюу 4 тонн гурил, 80шуудай буюу 2 тонн цагаан будааг хуваарилсан.