Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 286 дугаар тогтоолоор орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, хаваржилт хүндэрсэн аймгийн 5 сум болох Дэлгэрцогт, Гурвансайхан, Дэрэн, Өндөршил, Луус сумдад туулах чадвар сайтай автомашиныг хүлээлгэн өглөө. Автомашиныг Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Сумын Засаг дарга М.Баярсүх болон холбогдох сумдын Засаг дарга нар хүлээн аваад байна.