Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН АЮУЛГҮЙ НӨӨЦӨӨС ХУВИАРЛАСАН ӨВС, ТЭЖЭЭЛ, НҮҮРС, БУДААГ МАЛЧДАД ТАРААЛАА

Адаацаг сум
Аймгийн аюулгүй нөөцөөс хувиарласан хандив тусламжийн 200 шуудай тэжээл, 800 боодол өвс, 5тн нүүрс, 70 өрхөд 5кг будааны

“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

Өлзийт сум
"ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” малчдадаа туслая хандивын аянд сумын уугуул аймагт суугаа ахмад оёдолчид болон суманд амьдарч байгаа ахмадууд нэгдэж хүн хүчний дутагдалтай, хүндрэлтэй нөхцөл байдалд өвөлжиж, хаваржиж байгаа

“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

Өлзийт сум
"ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” малчдадаа туслая аянд нэгдэж Өлзийт сумын уугуул Маамын Борхүүхэн эрхлэгчтэй Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн хамт олон болон 6 бүлгийн нийт эцэг, эхчүүд хүндрэлтэй нөхцөл байдалд хаваржиж байгаа,

“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

Өлзийт сум
ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” малчдадаа туслая аянд сумын төрийн байгууллагууд нэгдэж хүн хүчний дутагдалтай, хүндрэлтэй нөхцөл байдалд өвөлжиж, хаваржиж байгаа энэ цаг үед малчдадаа

"ЭЛГЭН СЭТГЭЛ" СОНСГОЛ ЗҮЙН ТӨВ ӨЛЗИЙТ СУМАНД ИРЖ АЖИЛЛАЛАА.

Өлзийт сум
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран "ЭЛГЭН СЭТГЭЛ" сонсгол зүйн төвийн мэргэжилтнүүд 2024 оны 03 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд суманд ажиллаж 19 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнд үзлэг хийж, сонсголын аппарат тохируулж нийгмийн халамжийн хөнгөлөлтөөр үнэ төлбөргүй олгож үйчлиллээ.

ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

Луус сум
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 286 дугаар тогтоолоор орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, хаваржилт хүндэрсэн аймгийн 5 сум болох Дэлгэрцогт, Гурвансайхан, Дэрэн, Өндөршил, Луус сумдад туулах чадвар сайтай автомашиныг хүлээлгэн өглөө. Автомашиныг Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Сумын Засаг дарга Б.Өлзийхишиг болон холбогдох сумдын Засаг дарга нар хүлээн аваад байна.

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР, БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

          Сумын Засаг дарга М.Баярсүх багийн Засаг дарга нар болон төсөвт байгууллагын удирдлагуудтай 2024 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд Аймаг, сумын Засаг даргын 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын 01 тоот захирамж "Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын жил"-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлууд, Сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлүүдийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд цогцоороо багтсан байна. Засаг дарга М.Баярсүх багийн Засаг дарга нар, байгууллагуудын удирдлагуудад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах чиглэлийг хүргүүллээ.

1. Албан хаагчдын эрүүл, аюулгүй ажиллах орчин нөхцөл, эрүүл мэнд, гэр бүлд нь анхаарч ажил үүргийг тэнцвэржүүлэх

2. Ажлын цаг ашиглалтыг сайжруулж, хүнд суртал, чирэгдэлгүй, тэгш хүртээмжтэй ажиллах

3. Ажлын байрны уур амьсгал, соёлыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулах

4. ЭМТ, ЕБСургуулийн 100 жилийн хүрээнд зохион байгуулах ажлуудаа эрчимжүүлэх

5. Орон нутгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх /Соёлын төвийн барилгын ажлыг эрчимжүүлэх/

6. 2023 оны алдаа дутагдлаа засаж, 2024 онд амжилтаа ахиулж, чанартай төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх

7. Байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулж, тайлан мэдээний хугацаа хоцрогдолгүй ажиллах

8. "Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага", "Хоггүй цэвэрхэн Дэлгэрцогт", "Шилдэг багийн Засаг дарга" шалгаруулах уралдааны удирдамжийн хүрээнд үүрэгт ажлуудаа эрчимжүүлж , иргэд, хамт олны оролцоог хангах

9. Засаг даргын дэргэдэх зөвлөлүүдийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг дэмжин ажиллах

10. Баянбулаг, Цахиурт, Дэлгэр-Эмт багийн малчдаар явж, нөхцөл байдалтай танилцах, санал хүсэлт, эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх ажлыг 03 сарын 05 ны өдрөөс эхлэн дахин зохион байгуулах зэрэг чиглэлийг хүргүүлж 2024 оны ажилд нь амжилт хүслээ.


ТӨРИЙН БАНКНЫ ХАМТ ОЛОН НЭМНЭЭ ХАНДИВЛАЛЛАА

Адаацаг сум
Төрийн банк Адаацаг тооцооны төвийн хамт олноос сумын онцгой комисст 8 ширхэг нэмнээ хандивлалаа.

ӨВӨЛЖИЛТ ХАВАРЖИЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРЧ БУЙ ЭНЭ ЦАГ ҮЕД МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ БАЙНА

Сайхан-Овоо сум
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч бу энэ цаг үед Төрийн байгууллагууд малчдад туслах хандивын аянд нэгдэж байна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЮУЛГҮЙ НӨӨЦИЙН ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ ТАТАН АВЧ МАЛЧДАД ТАРААХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Сайхан-Овоо сум
Аймгийн Засаг даргын аюулгүй нөөцөөс сумдад хуваариласны дагуу 600 боодол өвс, 100 шуудай тэжээлийг татан авч малчин өрхүүдэд тараах ажил 2024 оны 03 сарын 03-ны өдрөөс эхлэн явагдаж байна.

“ХАЛУУН СЭТГЭЛ ХАМТЫН ХҮЧ” “МАЛЧДАДАА ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН”

Луус сум
Халуун сэтгэлт нутгийн залуус болох Э.Улаанхүү, Э.Баяндэлгэр, У.Мягмарсүрэн, Д.Сэрчиндоо, Б.Цэрмаа нарын санаачилгаар зохион байгуулсан “Малчдадаа туслах хандивын аян” арван өдрийн турш үргэлжлэн 27.179.000 төгрөгийг төвлөрүүлэн 100 шуудай хивэг тэжээл, хүнс, эд материал халуун сэтгэлийн илгээмжийг сумын Онцгой комисст хүлээлгэн өглөө.