Мэдээ, мэдээлэл

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ, ГАМШГИЙН АЮУЛЫГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өлзийт сум
Газар хөдлөлтийн аюулыг олон нийтэд таниулах, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед нутгийн захиргааны байгууллага, онцгой комисс, хувийн хэвшил, иргэдийн үүргийг тодорхой болгох, бодит нөхцөл байдлыг тодорхойлох гамшгийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, хор уршгийг арилгах мэдлэг дадлага олгох зорилгоор 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр” буюу 2024 оны 03 дугаар сарын 28-ны 16:00 цагт зохион байгуулсан.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Луус сум
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах ажлын хүрээнд ЗДТГ, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн ажилтан албан хаагчдад сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

ЕБС "МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН УЛСЫН ОЛИМПИАД"

Цагаандэлгэр сум
Д.Ангарагнаран багштай 9а анги хамт олон Монгол хэл бичгийн Улсын олимпиадын 1-ийн даваанд аймагтаа 3-р байр эзэлсэн бөгөөд өнгөрсөн 7 хоногт болсон 2-ын даваанд мөн 3-р байр эзэлж өмнөх амжилтаа бататгалаа. Хичээл заасан багш Д.Мөнхзул болон өндөр амжилт гаргаж, сум орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн сурагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Сургуулийн захиргаа

ЕБС-ИЙН ХҮРДЭЭР ТООЦООЛЖ СУРЛАА

Цагаандэлгэр сум
Сургуулийн менежментийг сайжруулах үйл ажиллагааны нэг болох багш, эцэг эх асран хамгаалагч, сурагчдын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах "Хүрдээр тооцоолж сурлаа" 3 долоо хоногийн аяныг Ц.Саруулзаяа багштай 3а анги зохион байгууллаа. Багшаас хүүхэд, эцэг эхэд бие даан суралцах арга барилыг хөгжүүлэх сургалт зохион байгуулан мэдлэг чадварыг дээшлүүлэх, хүүхэд бүр бие даан хүрдээр тооцоолох, бүтээлчээр сэтгэх, хөгжих боломжоор хангах, хүүхдийн ялгаатай байдалд дүн шинжилгээ хийж, үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах, ангийн хүүхдийн хүрд тогтоох, хүрдний мэдлэгээ ашиглан асуудлыг тооцоолон шийдвэрлэх зорилтуудыг дэвшүүлж, эцэг эх, сурагчид идэвхитэй оролцлоо.

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ

Цагаандэлгэр сум
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭМЧ А.БАЯРЦЭЦЭГ ЦЭЦЭРЛЭГИЙН 2 БҮЛГИЙН ХҮҮХДҮҮДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ.

ҮНЭЛГЭЭНИЙ СУРГАЛТ

Цагаандэлгэр сум
ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНД СУУРИЛСАН ЗӨВЛӨМЖИЙН ЦАХИМ СУРГАЛТАНД ЭРХЛЭГЧ, БҮЛГИЙН 2 БАГШИЙН ХАМТААР ХАМРАГДЛАА.

ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрдэнэдалай сум
Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дугаар тогтоолын дагуу Улсын хэмжээнд “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт дадлага”-г 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт сумын Төсвийн байгууллагуудын албан хаагчид болон ААН-н ажилчид, ЕБС, Хүүхдийн цэцэрлэгийн суралцагчдад амжилттай зохион байгууллаа.

САЙН СУРГАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА....

Сайнцагаан сум
Аймгийн 22 цэцэрлэгийн 12 тэргүүлэх зэрэгтэй багш нарын дунд зохион байгуулсан “САЙН СУРГАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА-2024” багш нарын мэргэжил арга зүйн уралдаанд