Мэдээ, мэдээлэл

ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

        Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 286 дугаар тогтоолоор орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, хаваржилт хүндэрсэн аймгийн 5 сум болох Дэлгэрцогт, Гурвансайхан, Дэрэн, Өндөршил, Луус сумдад туулах чадвар сайтай автомашиныг хүлээлгэн өглөө. Автомашиныг Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Сумын Засаг дарга М.Баярсүх болон холбогдох сумдын Засаг дарга нар хүлээн аваад байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХАМТ ОЛОН

Гурвансайхан сум
Эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн үзлэг шинжилгээг эмчилгээг хийлээ.

УЛСЫН НӨӨЦӨӨС ХУВААРИЛАГДСАН ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ МАЛЧИН ӨРХҮҮДЭД ТАРААЖ АЖИЛЛАА.

Гурвансайхан сум
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРЭЭР

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ОЛГОЖ БУЙ ӨВС ТЭЖЭЭЛ

Гурвансайхан сум
Дундговь аймгийн төвөөс 2024.02.23нд  Улсын онцгой комиссын олгож буй өвс, тэжээлийг татан авч ажиллалаа.

Бага газрын хүрээ ХХК малчдад тусламж үзүүллээ

Адаацаг сум
Адаацаг сумын Бага газрын хүрээ ХХК-ийн санаачлагаар Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоотой хамтран

ДУНДГОВЬ АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН СУРГУУЛИУДЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН МАНДАЛ СУРГУУЛЬ ДЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайхан-Овоо сум
2024 оны 2-р сарын 27-28-ны өдрүүдэд Дундговь аймгийн баруун бүсийн сургуулиуд болох Мандал, Хүмүүнлэг, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Луус, Адаацаг , Сайхан-Овоо сумдын сургуулиудын 1-5 жил ажилласан багш нарын дунд заах аргазүй, илтгэл, онолын шалгалт гэсэн 3 чиглэлээр бүсийн туршлага солилцох ур чадварын уралдааныг Мандал сургууль амжилттай зохион байгууллаа.

СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛӨӨС МАЛЧДАД ЗОРИУЛСАН ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЛЭЭ.

Өлзийт сум
Залуучуудын зөвлөл нь малчдад туслах эд материалын хандивын аян зохион байгуулж байна. /Эд материалын хандивт малчдад хэрэгтэй бүхий л зүйлс/

СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН 6-Р ХУРАЛДААН ХУРАЛДЛАА ХУРАЛДААНААР

Луус сум
Сумын өвөлжилтийн мэдээлэл, цаашид тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцлээ.

ӨЛЗИЙТ СУМЫН ОНЦГОЙ КОМИСС, ШУУРХАЙ ШТАБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Өлзийт сум
Сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/174 дүгээр захирамжаар сумын Шуурхайн штабыг байгуулан, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар захирамжаар сумын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин Улс, аймгийн онцгой комиссын цахим хуралд тогтмол оролцож байна. Засаг даргын Тамгын газрын 20 албан хаагч Шуурхай штабын хариуцлагатай жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэж байна.