Дэлгэрцогт сум
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сумдын болон агентлагуудын дарга нартай 2024 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат 2023 онд хийсэн ажлын тайлан, онцлох ажлыг танилцуулсан бөгөөд удирдах, удирдуулах зарчимд суурилсан иргэдэд ээлтэй, ил тод нээлттэй, авлигагүй шударга, сахилга хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, хүнд суртлыг арилгах арга хэмжээ авч ажиллах чиглэл өглөө. Гэрээнд:
1. Нээлттэй Дундговь хөтөлбөрийг хэрэгжүүлэх
2. “Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын чиглэлээр төлөвлөгөө боловсруулж үр дүнг тооцон ажиллах
3. Хүүхэд хамгааллын хүрээнд болзошгүй эрсдэлээс хамгаалсан аюулыг илрүүлэх, арилгах талаар санал санаачилга гарган ажиллах
4. Аймгийн Засаг даргын 02 дугаар захирамжаар “Үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших уриалгыг” хэрэгжүүлж соёлыг дэлгэрүүлэх
5. Хог хаягдлаа ангилан ялгах, хоёрдогч түүхий эд авах цэгүүдэд нийлүүлэх
6. Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, арчлах, ургуулах ажлыг зохион байгуулах
7. “Цахим байгууллага” аяны хэрэгжилтийг хангаж ажиллах
8. Гадаадын хөрөнгө оруулалтаар төсөл хөтөлбөр санхүүжүүлэгч байгууллагууд (Элчин сайдын яамд, Олон улсын байгууллагууд)-д нэг болон түүнээс дээш тооны төсөл бичиж хүргүүлэх
9. “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд байгууллага бүр хүлэмжийн ногоо тариалах, сургалтад албан хаагчдыг хамруулах
10. Төрийн байгууллага бүр албан хэргээ хос бичгээр хөтлөх ажлыг турших зэрэг заалтуудыг тусгажээ.