Мэдээ, мэдээлэл

ДАЛАЙ БАГИЙН 90 ГАРУЙ МАЛЧИН ӨРХӨД ӨВС ТЭЖЭЭЛИЙН БАГЦ ХҮРГЭЛЭЭ.

Сайнцагаан сум
Сумын онцгой комиссоос улсын нөөц, аймгийн аюулгүйн нөөц мөн сумын аюулгүйн нөөцөөс үнэ төлбөргүй олгож буй өвс, тэжээлийг #багц болгон багийн засаг дарга нарт

БАЯНБУЛАГ БАГТ МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ҮЗЛЭГ ХИЙГДЛЭЭ

Баянбулаг багийн Засаг дарга Б.Довуучийгаар ахлуулсан ажлын хэсэг малын эрүүл мэнд нь доройтсон айл өрхүүдийн малд үзлэг зохион байгууллаа. Мөн цас зудын нөхцөлд байгаа, хүн хүчний хүрэлцээ муу, шар усны үерт автаж болзошгүй айл өрхүүдээрээ орж зөвлөмж хүргүүлэн, санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа.

ХӨДӨӨГҮҮР ЗАМ ГАРГАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ

Цахиурт багийн Засаг дарга Г.Сосорбурамаар ахлуулсан ажлын хэсэг цас, зудын хүнд нөхцөлд байгаа Тал булаг, Баянхошуу, Суварга, Цагаан-Овоо, Цагаан хад чиглэлд зам гаргах ажлыг зохион байгууллаа. Мөн тус чиглэлд хүн хүч хүрэлцэхгүй байгаа 4 өрхийн гэр, хорооны цасыг хусаж, цаснаас чөлөөлөх ажлыг хийсэн байна.

ЕБС-ИЙН ОЮУНЛАГ СУРАГЧДЫН ЗӨВЛӨЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайхан-Овоо сум
Оюунлаг Сурагчдын зөвлөлийн сурагчид болох Б. Болорчимэг, Б. Алтанзул, Б. Эрдэнэтулга,  А. Түмэнжаргалан, Д. Эрхэмбилэг, Э. Намуун нар 2024 оны 02 дугаар сарын 28-ний өдөр "Өөрийгөө эрүүл байлгах Өдөр бүрийн 8 дадал" сэдэвт сургалтыг 1-5 дугаар ангийн 71 сурагчдад зохион байгууллаа.

АЛСЛАГДСАН БАГИЙН ТӨВД УЛСЫН АЮУЛГҮЙН НӨӨЦӨӨС ХУВААРИЛАГДСАН ӨВС ТЭЖЭЭЛИЙГ ХҮРГЭЛЭЭ.

Өлзийт сум
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс санхүүжүүлэн Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, пургон автомашинтай, мөн Зэвсэгт хүчний алба хаагчид, Урал-31 автомашинаар алслагдсан баг руу дальпу чирж цас хагалж зам гарган 100 малчин өрхийн өвс, тэжээл, долооцыг багийн төв рүү тээвэрлэж хүргэн өгч, малчдад тусламж үзүүлээд байна.

УЛСЫН АЮУЛГҮЙН НӨӨЦӨӨС ХУВААРИЛАГДСАН ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ МАЛЧИН ӨРХҮҮДЭД ТАРААЛАА.

Өлзийт сум
Улсын онцгой комиссын шийдвэрээр Улсын аюулгүйн нөөцөөс 100 хувь үнэ төлбөргүй суманд хуваарилагдсан өвс, тэжээлийг татан авах, буулгах ажилд төрийн албан хаагчдыг дайчлан ажиллалаа.

“МЯНГАТ МАЛЧИН” ӨРХӨД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Өлзийт сум
Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, малч ухаан, туршлагаараа манлайлан хөдөлмөрөө үнэлүүлж “Мянгат малчин өрх" цол тэмдгээр дараахь малчид шагнагдлаа.

"СУМЫН АВАРГА МАЛЧИН" ӨРХӨД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Өлзийт сум
Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, малч ухаан, арга туршлагаараа манлайлан хөдөлмөрөө үнэлүүлж “Сумын аварга малчин өрх" цол тэмдгээр дараахь малчид шагнагдлаа.

ЕБС-ИЙН ДОТУУР БАЙРНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Сайхан-Овоо сум
Дотуур байрын аварга шалгаруулах волейболын тэмцээн 2024 оны 02 сарын 27-ны өдөр болж өндөрлөлөө. Тэмцээнд 4 багийн 28 тамирчид оролцсоноос Нэгдүгээр байранд