Мэдээ, мэдээлэл

"ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН ДЭЛГЭРЦОГТ"-4 САРЫН УРАЛДААНТ АЯНЫ УДИРДАМЖТАЙ ТАНИЛЦААРАЙ

Хугацаа: 2024.02.20-2024.06.10

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САЛБАР ЗӨВЛӨЛ


"ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН ДЭЛГЭРЦОГТ"-4 САРЫН УРАЛДААНТ АЯН ЭХЭЛЛЭЭ

       Сумын Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй "Хоггүй цэвэрхэн Дэлгэрцогт" 4 сарын аян эхэллээ. Сумынхаа нийт ААН, байгууллагууд, гудамж хороолол, иргэд та бүхнийг уралдаант аянд нэгдэхийг УРИАЛЖ байна. Хугацаа: 2024.02.20-2024.06.10Шалгаруулалтад: Албан байгууллага, аж ахуй нэгж-1, Гудамж хороолол-1, Айл өрх-1 шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулж- Албан байгууллага, аж ахуй нэгжийг-300.000 төгрөг- Гудамж хорооллыг – 300.000 төгрөг- Айл өрхийг-100.000 төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна."Энэ миний хог биш" гэж хандахаас илүү "Энэ бидний амьдарч буй орчин" гэж хандаарай.

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САЛБАР ЗӨВЛӨЛ

ЭРДЭНЭДАЛАЙ СУМААС САЙХАН-ОВОО СУМЫН ТӨГРӨГ БАГИЙН ТӨВ, БАГИЙН ТӨВӨӨС САЙХАН-ОВОО СУМЫН ТӨВИЙН ХООРОНД СААДГҮЙ ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЖ, ЗАМ ГАРГАЛАА.

Сайхан-Овоо сум
Зудын эрсдэлийн үнэлгээг үндэслэн аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын шийдвэрээр орон нутгийн замын цасыг хагалж, зам гаргах ажлыг зохион байгууллаа.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

Сайнцагаан сум
 "ХАМТЫН ОРОЛЦООНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ" сэдэвт аймгийн СӨБ-ын багш нарын эрдэм шинжилгээний

НЭГ ӨДӨР-НЭГ БАГ арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Эрдэнэдалай сум
МАЛЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХЯНАЛТАД АВАХ ЗОРИЛГООР ЭМЧ НАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАГТ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД АРГА ХЭМЖЭЭ

Сайнцагаан сум
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД АРГА

ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ...

Сайнцагаан сум
ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН хүрээнд Монгол улсын зөвлөх багш Б. Сүнжидмаа, ГИЦС-ын бага ангийн багш Догмидцэрэнтэй хамтран

“БАГШ-БАГШДАА” СУРГАЛТ МЭДЭЭЛЭЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ...

Сайнцагаан сум
Багшийн хөгжлийг дэмжих модуль сургалтын хуваарьт сэдвүүддээ хэрхэн суралцсан талаар, мөн өөрийн судалж суралцсан сэдвийнхээ талаар

Аймгийн Засаг даргын зарирамжийн дагуу манай хамт олон

Сайнцагаан сум
Монгол үндэсний дээлээрээ гоёж , Аймгийн ИТХ-аас зохион байгуулж байгаа “ Миний нэр- Миний гоёл “ аянд

ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ТАЛААРХ СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

     Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, холбогдох хууль тогтоомжийн шинэчлэл, түүний хэрэгжилтийг хангуулах зорилгын доор сумын төрийн байгууллагын ХАБЭА-н салбар зөвлөлийн гишүүд, байгууллагын удирдлагуудын дунд 8 цагийн багц сургалтыг Сумын ХАБЭА салбар зөвлөл Аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Сургалтыг Аймгийн ҮЭХ-ны дарга, Аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлийн гишүүн ХАБЭА-н сургагч багш Б. Мөнхчулуун болон сургагч багш нар дараах чиглэлээр сургалт явууллаа.

1. Хөдөлмөрийн сайдын А/114 тушаалын хэрэгжилт, ХАБЭА-н зөвлөлийн ажиллах чиг үүрэг,уялдаа холбоо, зөвлөлийн санхүүжилт

2. Ажлын байранд ХАБЭА-н шаардлагын мөрдөж ажиллах, хэрэгжүүлэх нь

3. Хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудлууд, хэрхэн шийдвэрлэх арга зам

4. Эрсдэлийн менежментийн тухай ойлголт, ажлын байрны аюулыг илрүүлэх, үнэлэх арга, урьдчилан сэргийлэлтийн зарчим

5. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх аргачилсан зөвлөмж /ХС-ын А/295 аргачилсан зөвлөмж/

6. "Эрүүл – Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах журам ” ХС-ын А/64 тушаал /

7. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын хэрэгжилт

8. ҮО, МШӨ, ХХ-ын тухай ойлголт, урьдчилан сэргийлэлт, комиссын ажиллах чиг үүрэг9. ҮО ХХ-ын шалтгааныг шинжлэх арга зүй, ослыг судалж акт тогтоох

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

"Гэмт хэрэг, зөрчлөөс өөрийгөө хамгаалах нь" хэлэлцүүлэг ярилцлагыг амжилттай зохион байгууллаа

Эрдэнэдалай сум
Хүүхэд, гэр бүл хөгжил хамгаалал 2024 ажлын хүрээнд