Мэдээ, мэдээлэл

61 АВТОМАШИН 310 ХҮНД ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРГЭЛЭЭ.

Өлзийт сум
Өлзийт сумын Онцгой комисс 2024 оны 02 дугаар сарын 11-ний 23:00 цагаас 02 дугаар сарын 13-ны өдрийн 04:50 цагийн хооронд аймгаас сум руу, сумаас аймаг руу, хөдөөнөөс сум руу зорчиж байгаад цасанд суусан, саатсан, төөрсөн нийт 61 автомашин, 310 хүнд тусламж үйлчилгээг хүргэн эрсдэлгүй ажиллалаа.

ТУРШЛАГА СУДАЛЛАА

Сайнцагаан сум
"Чадварлаг багш" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багш, ажилчдын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих зорилгоор тус цэцэрлэгийн удирдлага,

ЕБС-ийн суралцагчид, албан хаагчид сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гариг бүр өмсөж хэвшүүлэх үйл ажиллагаанд нэгдлээ.

Цагаандэлгэр сум
Монгол үндэсний бахархал болсон өв соёлоо түгээн дэлгэрүүлж, Монгол соёлын дархлааг бий болгох зорилгоор үндэсний дээл, хувцсаа сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гариг бүр өмсөж хэвшүүлэх үйл ажиллагаанд ЕБС-ийн суралцагчид, албан хаагчид нэгдлээ. Мөн 6-9р ангийн суралцагчид "Үндэсний бичгээрээ" Монгол өв соёл, ёс уламжлалаа эрхэмлэх нь" сэдэвт бүтээл гаргалаа.

СУМЫН ТЭРГҮҮНИЙ АЛБАН ХААГЧ, ХАМТ ОЛОН, ИРГЭДЭЭ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Дэлгэрцогт сум
Билгийн тооллын XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр ажил хөдөлмөрөөрөө сумандаа тэргүүлсэн Тэргүүний албан хаагч, хамт олон малчин иргэдээ шагнаж урамшууллаа. Хүндэтгэлийн үйл ажиллагааг сумын Засаг дарга М.Баярсүх нээж орон нутагтаа ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажиллаж буй албан хаагч иргэддээ амжилт хүсэж үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Аймгийн хүндэт тэмдгээр: - Д. Чунт /Ахмад настан/ Мал эмнэлгийн 100 жилийн ойн медалиар: - Д.Наранцэцэг /МЭТ- ийн дарга/ Монголын Залуучуудын холбооны "Тэргүүний Залуу" медалиар: - Б.Эрдэнэцэцэг /ЕБСургуулийн дуу, хөгжмийн багш/ Аймгийн Засаг даргын жуух 1. Ё.Нэргүй /Эрүүл Мэндийн төвийн ажилтан/ 2. Э.Цэрэнханд /ЕБС ийн нийгмийн ажилтан/ 3. Ч.Баярмаа /Санхүү албаны дарга/ Сумын Засаг даргын жуух: 1. Б. Энхдэлгэр/Халамж, үйлчилгээний мэргэжилтэн/ 2. Б.Гантулга /Дэлгэр-Эмт багийн малчин/ 3. М.Даваацэрэн /Малын эмч/ 2023 оны Сумын тэргүүний албан хаагч, хамт олон, малчдаар: 1. Төрийн Захиргааны тэргүүний албан хаагч: - Сугирын Нарантунгалаг /ЗДТГ-ын дарга/ 2. Төрийн үйлчилгээний тэргүүний албан хаагч: - Өрнөхбилэгийн Пүрэвсүрэн / ЕБС ийн багш/ 3. Төрийн үйлчилгээний тэргүүний албан хаагч: Галбадрахын Содхүү /ЭМТ ийн сувилагч/ 4. Тэргүүний хамт олон: Ж.Наранцэцэг даргатай Сумын Ахмадын хороо 5. Сумын Тэргүүний залуу: Энхээгийн Бүжидмаа /Хүүхдийн цэцэрлэгийн багш/ 6. Тэргүүний малчин: Норовжавын Балдан /Баянбулаг багийн малчин/ 7. Тэргүүний малчин: Энхийн Өлзиймөнх / Дэлгэр-Эмт багийн малчин/ 8. Тэргүүний ардын авьяастан: Лувсанчимэдийн Баасан /Баянбулаг багийн ахмад/ 9. Тэргүүний ахмад: Хорлоогийн Янжинлхам / Цахиурт багийн ахмад/ 10. Тэргүүний сурагч: Гантөмөрийн Моломжамц /ЕБС-ийн сурагч/ нар тус тус шагнагдсан байна. ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

НЭГДСЭН ШИНЭЛГЭЭ БОЛЛОО

Өндөршил сум
Соёлын төвд Билгийн тоололын 17 жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярын нэгдсэн шинэлгээ боллоо

"ХУУРТАЙ МОНГОЛ ДАВАЛГАА "-НД НЭГДЛЭЭ

Өндөршил сум
Монгол улсын хэмжээнд сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй Морин хуураа эрхэмлэн дээдлэе #Хууртай Монгол давалгаанд бид нэгдлээ.

"АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН"-ААР 3 ӨРХ, "АЙМГИЙН АВАРГА ТЭМЭЭЧИН" -ЭЭР 2 ӨРХ ШАГНАГДЛАА.

Өлзийт сум
XVII жарны "Хилэн эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгон дээр Мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлэн "Аймгийн аварга малчин"-аар 3 өрх, "Аймгийн аварга тэмээчин" -ээр 2 өрх шагнагдлаа.

УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХӨД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Дэлгэрцогт сум
Тус сумын Дэлгэр-Эмт багийн малчин Г.Батчулуун, гэргий С.Маамын гэр бүл ХVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр ажил, хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлж "Улсын Аварга Малчин" болсон билээ. Улсын аварга малчин өрхөд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Сумын ИТХ-ын дарга П.Түвшинсайхан, Сумын Засаг дарга М.Баярсүх, багийн Засаг дарга Б.Баатарсүрэн нар болон холбогдох хүмүүс хүндэтгэл үзүүллээ. Улсын аварга малчин болсон Г.Батчулууны гэр бүлд баяр хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

АЛСЛАГДСАН БАГИЙН ТӨВ РҮҮ ЗАМ ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Өлзийт сум
Өвөлжилт хүндэрч нийт нутаг дэвсгэр 100 хувь цасан бүрхүүлтэй гамшгийн нөхцөл байдалд үүсч зам хаагдаж алслагдсан багийн малчид, иргэд өвс, тэжээл, шатахуун, хоол хүнс, ахуйн хэрэгцээгээ хангах ажлаар сум орон нутаг руу зорчиход хүндрэлтэй байна.

"НҮХТЭЭС- ӨЛЗИЙТ СУМ” ХҮРТЭЛ ЗАМ ГАРГАЖ АЖИЛЛАЛАА.

Өлзийт сум
Өвөлжилт хүндэрч нийт нутаг дэвсгэр 100 хувь цасан бүрхүүлтэй гамшгийн нөхцөл байдалд үүсч зам хаагдаж малчид, иргэд сум орон нутаг руу зорчиход хүндрэлтэй байгаа тул “Адил-Оч” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Нүхтийн уурхайгаас сумын төв хүртэл 50 км газарт компаний ковшоор, өөрийн зардлаар санхүүжүүлэн цас хагалж зам гарган өгч хамтран ажиллалаа.

ХАЛТИРГАА ГУЛГААНААС СЭРГИЙЛЦГЭЭЕ.

Өлзийт сум
Цас их орсны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн тул ард, иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учрах гэмтлээс урьдчилан сэргийлж төрийн байгууллагууд хуваарьт засмал замын цас, мөсийг 4 дэх удаагаа цэвэрлэж нийт 59 төрийн албан хаагч оролцлоо.