Улсын Онцгой комисс, Аймгийн онцгой комиссын шийдвэрээр сумын 325 малчин өрхөд нийт 65 шуудай буюу 3.2 тонн гурил, 65 шуудай буюу 1.6 тонн цагаан будааг хуваарилсан. Тус гурил, будааг татан авах зардал, буулгах хүн хүчийг сум орон нутаг шийдвэрлэж, өрхүүдэд савлаж, тараах ажлыг нийт байгууллагын албан хаагчид хариуцан ажиллаж байна. 325 малчин өрх тус бүрд 10 кг гурил, 5 кг цагаан будааг олгохоор бэлтгэл ажлыг хангаж байна.Цас зудын нөхцөл байдлыг ойлгон малчдадаа хүргэх өвс, тэжээл, гурил будааны бэлтгэл ажлыг хангаж байгаа нийт төрийн албан хаагч, иргэддээ чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.