Мэдээ, мэдээлэл

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР АЛБАН ХЭРЭГЦЭЭНДЭЭ УНААГААР ХАНГАГДЛАА

Дэлгэрцогт сум
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын дэмжлэгээр Баянбулаг, Цахиурт, Дэлгэр-Эмт багуудын Засаг дарга нар албан хэрэгцээндээ Энэтхэг улсаас оруулж ирсэн Ямаха W110D-4 маркийн мотоциклтой боллоо.

САНХҮҮ БҮРТГЭЛИЙН САЛБАРЫН БАЯР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Дэлгэрцогт сум
Монгол Улсад санхүүгийн алба үүсэж хөгжсөний 112 жилийн ой, “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны өдөр”-ийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, ажлын хүр дүн, мэдлэг ур чадвараараа манлайлан ажилласан шилдгүүдээ тодрууллаа.

ТЭГШ БОЛОМЖ" ҮДШИЙН ЦЭНГҮҮН АЯ ДУУ, АМЬД ХӨГЖИМТЭЙ САЙХАН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Дэлгэрцогт сум
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүн, дуучин хөгжимчин МУСТА С.Чинбат, "Мөнгөн утас" хамтлагийн бөмбөрчин МУСТА М.Баярцогт, "Хамтдаа" хамтлагийн хөгжимчин П.Бат-Эрдэнэ нарын хамтарсан "ТЭГШ БОЛОМЖ" цэнгүүн амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээний үеэр Сумын Засаг даргын орлогч Л.Золжаргал нийт ХБИ-дээ мэндчилгээ дэвшүүлж, тус арга хэмжээг дэмжин санхүүгийн дэмжлэг үзүүлэн ивээн тэтгэсэн байгууллага, ААН-үүддээ, сэтгэлийн дэм өргөсөн нийт иргэддээ, ая дуугаа өргөсөн нийт уран бүтээлчиддээ баярлаж талархсанаа илэрхийлэн эрүүл энхийг хүссэн юм. Мөн Сумын Биеийн тамир спортын орон тооны бус салбар зөвлөлөөс зохион байгуулсан "Хөгжилтэй цаг" арга хэмжээ, шатар, даамны төрөлд амжилт гаргасан баг, тамирчдаа шагнаж урамшуулсан юм. Энэ үеэр Сумын 100 жилийн ойн хүндэт тэмдгээр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүн, дуучин хөгжимчин МУСТА С.Чинбат, "Мөнгөн утас" хамтлагийн бөмбөрчин МУСТА М.Баярцогт нарыг шагнаж, ойн гарын бэлгээ гардуулсан юм

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДДЭЭ ЗОРИУЛСАН СУРГАЛТ, МЭДЭЭЛЛИЙН ЦАГ

Дэлгэрцогт сум
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан сумын Засаг даргын орлогч Л.Золжаргал иргэддээ зориулан мэндчилгээ дэвшүүлж үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Арга хэмжээний эхэнд Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн хамт олны төлөөлөл урилгаар оролцож, шинээр байгуулагдсан төвийнхөө танилцуулгыг хийж мэдээллээр хангасан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг тодруулах, шинэ санаа санаачилгыг нэвтрүүлэх зорилготой "Тэгш боломж" сэдэвт хэлэлцүүлгийг Сумын ХБИ-ийн салбар зөвлөлөөс явуулж, харилцан мэдээллээр хангаж, санаа санаачилгыг зурган хэлбэрээр танилцуулан багийн оролцоог ханган ажиллалаа.

"ХӨГЖИЛТЭЙ ЦАГ"

Дэлгэрцогт сум
Сумын Биеийн тамир спортын орон тооны бус салбар зөвлөлөөс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн идэвхийг сэргээх, багийн ажиллагааг сайжруулах зорилготой "Хөгжилтэй цаг" тоглоомын цагийг зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр багуудын оролцоог ил тод үнэлж, амжилттай оролцсон багууддаа смайлаар оноо өгч идэвхжүүлсэн юм. Мөн шатар, даамны тэмцээн зохион байгуулж оролцоог хангаад байна. Бүтэн өдрийн тус арга хэмжээг ивээн тэтгэн хамтран ажилласан дараах байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. - Сумын ИТХ - Сумын Засаг дарга - Сумын ЗДТГ - Сумын Соёлын төв - Цахир тумбааш ХХК - Нандин дэлгүүр - ЗЭТ БИ ЭС ХХК - Баянбулаг ХХК -аа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 2023 оны 12р сарын 1ний өдөр дохтой тэмцэх дэлхийн өдөрт

Сайнцагаан сум
 2023 оны 12р сарын 1ний өдөр дохтой тэмцэх дэлхийн өдөрт “Цэгц билиг” сургуулийн сурагч багш, ажилчид нэгдэж хамтран тэмдэглэн өнгөрүүллээ.

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРООР ХАНГАГДЛАА.

Өлзийт сум
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Статистикийн хэлтэс хамтран 11 дүгээр сарын 30-нд зохион байгуулсан сургалтад багийн Засаг дарга нар хамрагдлаа.

САМПИНГИЙН 10 төрөл , ОЙ ТОГТООЛТЫН 4 төрөлд амжилттай оролцлоо.

Сайнцагаан сум
Улаанбаатар хот Буянт-Ухаа Спортын Ордонд 8 аймаг , 6 дүүргийн 800 сурагчид

"ШҮЛЭГЧ БАГАЧУУД" өглөөлөг зохион байгууллаа.

Сайнцагаан сум
Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх чиглэлээр, цэцэрлэгийн 6 бүлгийн хүүхдүүдийн дунд "ШҮЛЭГЧ БАГАЧУУД" өглөөлөг зохион байгуулж,

ӨВӨЛ ЦАГИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сайнцагаан сум
МУГЖ Ж.Дорждагвын нэрэмжит "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын "ӨВӨЛ ЦАГИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА" , Монгол улсын Соёлын яамнаас гурав дахь жилдээ зохион байгуулагдаж

ЗОЛБИН НОХОЙ УСТГАЛЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Өлзийт сум
2023 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэл золбин нохой устгах ажлыг гэрээгээр гүйцэтгүүлж байна. Одоогоор 31 нохой устгаад байна.