Хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан УОК-оос хуваарилсан 500 боодол өвс, 1200 шуудай хивгийг татан төвлөрүүлэх ажилд Сумын ИТХ, ЗДТГ ын нийт албан хаагчид, Цагдаагийн хэсэг, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг, БЗУБЦЦ, Төрийн банк нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллалааТа бүхэндээ нийт малчдынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье
Малын тоо толгойн албан татварын орлогын эх үүсвэрээр:
1. Бэлчээрийн менежментийг сайжруулах
2. Бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх
3. Малын эрүүл мэндийг хамгаалах
4. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
5. Малын чанарыг сайжруулах
6. Гэмт халдлага, гамшгаас хамгаалах
7. Хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх
8. Малын тэжээлийн ургамал тариалах
9. Тэжээлийн нөөц бүрдүүлэх
10. Байгаль орчныг хамгаалах
11. Хортон мэрэгчидтэй тэмцэх
12. Малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байдаг.