Хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан УОК-оос хуваарилсан 500 боодол өвс, 1200 шуудай хивгийг татан төвлөрүүлэх ажлыг шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна. Өвс, тэжээл төвлөрүүлэх ажилд ЕБСургуулийн 2, Хүүхдийн цэцэрлэг-2, Соёлын төвийн-1, Эрүүл мэндийн төв-4, ЗДТГ-ын 3, ХХЭ-3 нийт төрийн байгууллагуудын 15 эрчүүд дайчлагдан ажиллаж байна.Сумын мал хамгаалах сангаас 1500 боодол өвс, 1300 боодол ногоон тэжээл, 504 шуудай хэвгийг, УОК-ийн 634 шуудай хивэг, 836ш долооц, 300ш витаминыг сумын хэмжээний малчин мал бүхий 415 өрхөд хүргүүлэх ажлыг сар шинийн өмнө зохион байгуулсныг дуулгах нь зүйтэй юм. Мөн мал хамгаалах сангийн санхүүжилтээр өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт дахин хийгдэнэ.
МАЛЧДЫНХАА ТӨЛӨӨ СЭТГЭЛ, ЗҮТГЭЛ ГАРГАН АЖИЛЛАЖ БУЙ НИЙТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАДАА ЧИН СЭТГЭЛИЙН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
Сумын Засаг дарга М.Баярсүх төрийн байгууллагуудын удирдлагууд, багийн Засаг дарга нар, холбогдох мэргэжилтнүүдийн дунд шуурхай хурал зарлаж дараах чиглэлүүдийг хүргүүлээд байна.
1. Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан өвс тэжээл татах, буулгахад хүн хүчний хуваарилалт гарган төсөвт байгууллагын эрчүүдийг дайчлан ажиллах.
2. Аймгийн онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ханган ажиллах, малчид иргэдийг мэдээллээр хангах
3. Сумын Засаг дарга, байгууллагын дарга нартай байгуулах гэрээний төслийг боловсруулж, гэрээнд /албан хаагчдын эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөлийн аюулгүй ажиллагаа, соёл хөгжлийг дээшлүүлэхэд чиглэсэн/ 10 заалтыг нэмж оруулж албажуулах.
4. Сумын хэмжээний ажилгүйдлийн нэгдсэн судалгааг шинэчлэн гаргах, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах, хүн хүчний хэрэгцээтэй байгаа айл өрхүүдэд зуучилж, ажлын байраар хангуулах.
5. Газар, бэлчээртэй холбоотой гарсан өргөдөл гомдлын дагуу арга хэмжээ авч, хуулийн хүрээнд шийдвэрлэх.
6. Өмчлөлийн газрын олголтод анхаарах, өмчилж авсан газраа хашаажуулах, онгорхойг битүүлэх арга хэмжээг авхуулах.
7. Дуудлага худалдаагаар авсан газартаа үйл ажиллагаа явуулаагүй ААН, иргэдийн газрыг хуулийн хүрээнд шийдвэрлэх.
8. Аялал жуулчлалын газруудад бүтээн байгуулалт, нөхөн сэргээлт хийх талаар төлөвлөгөөнд тусгах
9. Хогийн цэгт нэмэлт хог булшлах, сэг зэм устгалын нүх ухуулах ажлын даалгавар боловсруулах
10. Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд, ААН ийн эргэн төлөлтийн биелэлтийг тооцон ажиллах.
11. Хоршоо байгуулах талаар ойлголтыг иргэдэд өгөх, сурталчлах
12. Хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулж, хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилж буй ААН үүдэд хяналт шалгалт хийж, зөвлөмж хүргүүлэн хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах
13. ЕБС, СӨБ-ийн хамран сургалтыг 100 хувьд хүргэх зэрэг асуудлуудаар үүрэг, чиглэл хүргүүллээ.
Орон нутгийнхаа иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хог хаягдлыг иргэдийн оролцоотой багасгах зорилготой “Хоггүй цэвэрхэн Дэлгэрцогт” 4 сарын аяныг төрийн байгууллагууд, ААН, гудамж хороолол, өрхүүдийн дунд зохион байгуулахаар удирдамжийг боловсруулж, хэсгийн ахлагч нарынхаа санал хүсэлтийг тусгаад байна. Тус аяны хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ нь Сумын Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөлийн 2024 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын нэг бөгөөд 2023 оны Сумын "Тэргүүний хамт олон" Ахмадын хороотойгоо хамтран ажиллаж буй анхны ажлуудын нэг юм.Санал санаачилгыг дэмжин хүрэлцэн ирсэн идэвх зүтгэлтэй нийтХЭСГИЙН АХЛАГЧ НАРТАА БАЯРЛАЛАА
Сумын ИТХ ын дарга П.Түвшинсайхан, Багийн Засаг дарга Г.Сосорбурам, Мал эмнэлгийн тасгийн дарга Д.Наранцэцэг, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Т.Мөнхтуяа, жолооч Б.Дэлгэрсайхан нар Цахиурт багт цас зуд ихтэй байгаа нутагт өвөлжиж буй малчдынхаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, төрийн үйлчилгээг хүргэн санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа.Малчдын хувьд өвс тэжээлээ бэлтгэсэн, мал муудаж хорогдолтой байгаа ч малчид маань өвс тэжээлээ бэлтгэсэн, хүн, малын өвчлөлгүй хаваржиж байна. Цас сууж овоо толгойгоороо харласан байна гэсэн мэдээтэй ирлээ. Орон нутгийн зүгээс сумын Мал хамгаалах сан, Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр аюулгүй нөөцөө бүрдүүлж, малчин олондоо сар шинийн босгон дээр өөрсдийн хэмжээнд өвс, тэжээлээр хангаж ажилласныг дуулгах нь мөн зүйтэй юм.Өвс, тэжээлийнхээ нөөцийг бүрдүүлж, өвөл хавартаа бэлтгэсэн ХАРИУЦЛАГАТАЙ МАЛЧДАДАА БАЯРЛАЛАА.