Ил тод байдал

ИРГЭН ТА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД БИЧГЭЭР ӨРГӨДӨЛ ГАРГАХДАА ДАРААХ ЗҮЙЛИЙГ АНХААРНА УУ

    Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч барагдуулах, шийдвэрлэлтэнд хяналт тавих, мэдээлэх журмын дагуу иргэн та төрийн байгууллагад хандаж өргөдөл гаргахдаа иргэний овог нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, иргэнтэй холбоо барих суурин утас болон гар утасны дугаар зэргийг өргөдөлд заавал дурдсан байх ёстой.Хэрэв иргэн өргөдөлдөө овог, нэрээ бичиж гарын үсэг зурж баталгаажуулаагүй, тухайн иргэний хаяг, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаар тодорхойгүй, өргөдөлд шийдвэрлүүлэх асуудлынхаа талаар тодорхой дурьдаагүй тохиолдолд хүлээн авахаас татгалзана.