Ил тод байдал

уул уурхайн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар аймгийн Засаг дарга Мирайфлюорид, Адил-Оч, Тайшен девелопмент, Хуучин-Андууд, Эм Жи Би, Хан Хас трейд, Майн Ланд майнинг, Үнэн-Анд, Скайтимбер, Чинхаш, Эрдэнэ гипс, Каймекс, Тарагт гөлтгөнө, Түмэн тал, Түмэн цацал, Эм Си Си Эм, Амардалай трейд, Идэрмакс, Говьшоо, Жуо Юүэ Жин Энержи Монголиа, Очир мандал, хайрхан, Хэрлэн энерго, Тайхар-Орд, Гурвансайхан, Бор-Өндөр УБҮ гэсэн нийт  25 уул уурхайн аж ахуй нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжтэй байгуулсан 2023 оны гэрээ

Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.10 дахь хэсэг, Засгийн газрын 2016 оны 179-р тогтоол, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэхь заалт, Дундговь аймгийн Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг үндэслэн "Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх чиглэлээр хамтран ажиллах гэрээг 14 аж ахуй нэгжтэй байгуулан ажилласан.

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжтэй байгуулсан 2024 оны гэрээ

Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.10 дахь хэсэг, Засгийн газрын 2016 оны 179-р тогтоол, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэхь заалт, Дундговь аймгийн Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг үндэслэн "Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байна.