Ил тод байдал

Төрийн архиваас үзүүлэх үйлчилгээний үнэ, тариф

Архивын тухай хуулийн 25-р зүйлийн 2.1-д заасны дагуу байгууллага, иргэдийн хүсэлтээр архивын баримтаас лавлагаа, хуулбар хувь олгож үйлчилнэ.


Төрийн архиваас баримт, лавлага олгоход бүрдүүлэх баримтын жагсаалт

Дундговь аймгийн Төрийн архивын дансны дугаар: Төрийн сан банк 100080051001 

Төрийн архиваас үзүүлэх үйлчилгээний жагсаалтын дэлгэрэнгүйг үзэх

Архивын цахим үйлчилгээ авах бол ЭНД дарна уу.


Нэмэлт мэдээллийг Дундговь аймгийн Архивын тасгийн 70592140  дугаарын утаснаас лавлана уу.


ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ӨРГӨДӨЛ ГАРГАХДАА БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. Аймгийн Засаг даргад хандсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн албан тоот
2. Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт (маягт Т-2)
3. Улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан)
4. Өргөдөл гаргагчийн талбайн булангийн цэгүүдийн солбицол, байршил, хилийг харуулсан зураг (2%)
5. Үйлчилгээний хөлс төлсөн баримт (төлбөрийн баримтын эх хувь) Төрийн сангийн 100080000941 тоот дансанд тэмдэгтийн хураамж 250000 төлөх
6. Монгол улсад татвар төлөгч болох тухай нотолгоо (харъяа татварын албанаас)
Хайгуулын ажлын урьдчилсан төлөвлөгөө.


Нэмэлт мэдээллийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтэс


70593075 дугаарын утаснаас авна уу.


Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах, сунгуулахад бүрдүүлэх материал

1. Сумын Засаг даргын санал дүгнэлт

2. Татварын албаны тодорхойлолт, санал дүгнэлт

3. СХЗХэлтсийн тохирлын гэрчилгээний хуулбар, санал дүгнэлт

4. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт, санал дүгнэлт

5. Мэргэжлийн хяналтын газрын санал, дүгнэлт

6. Аймгийн Засаг даргад гаргасан өргөдөл

7. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

8. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийн гэрчилгээний хуулбар


Нэмэлт мэдээллийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтэс 70593075 дугаарын утаснаас авна уу.

УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭЖ БУЙ АЖИЛ, БАРАА, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын бичиг баримтын бүрдэл: Зохиогчийн баримт, Гэрээ, Гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, Зураг, төсөв хүлээлцсэн акт, Төсөв, зураг, Магадлалын дүгнэлт, Зохиогчийн хяналтын гэрээ, дүгнэлт