Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн хүлээн авах 7059106 утас, "Дундговь аймгийн Засаг даргын Тамын газар Таныг сонсож байна" фэйсбүүк хуудас, www.7059106.mn цахим системээраар болон аймгийн Засаг даргын Тамгын газарт бичгээр хүлээн авч байна.Тухайн өргөдөл гаргаж буй хүний овог нэр, утасны дугаар, гэрийн хаяг, шуудангийн хаяг болон регистрийн дугаар тодорхой байх шаардлагатай.
Хуулинд тусгагдсаны дагуу өргөдөл гомдлын хариуг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэн хариу хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаж өргөдөл гаргагч талд үйл явцыг мэдэгдэх хэрэгтэй. Мөн санал өргөдөл гомдлыг ажлын цагаар хүлээн авч 7059106 утсаар цаг алдалгүй бүртгэж холбогдох харьяа газруудад хүргэж байгаа.