Ил тод байдал

АВЛИГА, АВЛИГЫН ШАЛТГААН НӨХЦӨЛ СЭДВЭЭР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“Хүний хөгжлийг дэмжих жил”-д зориулан Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг төрийн албан хаагчид хэрэгжүүлж ажиллах хүрээнд Эрдэнэдалай сумын ЗДТГ-ын болон түүний харьяа төрийн байгууллагуудын албан хаагчид, Татварын болон Нийгмийн даатгалын хэлтсийн аймаг, сумдын улсын байцаагчид, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн аймаг дахь салбарын албан хаагчид, Боловсрол шинжлэх ухааны газрын дарга, эрх бүхий албан тушаалтан, ЕБС-ийн захирал, сургалтын менежер, Цэцэрлэгийн эрхлэгч нар, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, удирдлага, улсын байцаагч, УЦУОШТ-ийн нийт 200 албан хаагчдад авлига, авлигын шалтгаан нөхцлийн талаар тэдний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой 7 удаагийн сургалтыг зохион байгуулан, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга замын талаар ярилцлага, хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Дэлгэрэнгүй мэдээлэл үзэх