Ил тод байдал

АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЛОО

Жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдөр "Авлигын эсрэг Олон улсын өдөр", 12 дугаар сарын 10-ны өдөр " Хүний эрхийн Олон улсын өдөр" тохиодог. Тус өдрүүдийг угтан аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комиссын аймаг дахь ажилтнаас жил бүр хүний эрх, эрх чөлөө, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаануудыг зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн хувьд сум, байгууллагуудын Эрх бүхий албан тушаалтнуудын дунд уралдаан зарлаж, иргэд, олон нийт, албан хаагчид, хүүхэд залуучуудад авлигыг үл тэвчих, шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийг тайлбарлан таниулах ажлыг илүүтэй зохион байгууллаа.    Энэхүү үйл ажиллагаануудыг идэвхтэй зохион байгуулсан Дэлгэрцогт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Өндөршил, Дэлгэрхангай, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав.

Авлигын болон Хүний эрхийн ОУ-ын өдрөөр Сайнцагаан сумын ЗДТГ-тай хамтран соён гэгээрүүлэх сургалт сурталчилгаа, тус сумын төрийн албан хаагчдын дунд “Центавр”, иргэд, олон нийтийн дунд мөн соён гэгээрүүлэх сургалт сурталчилгаа, “Эрхээ мэдье” арга хэмжээг тус тус зохион байгуулж, “Шударга ёс-хөгжил дэвшилд хамтдаа” аяныг эхлүүлж аялуулах тугийг хавтсын хамт гардуулан өглөө.