Тус газар нь “ШУДАРГА ЁС ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА” аянд 2023 оны 01 дүгээр сарын 02-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нэгдэж, Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.
“ШУДАРГА ЁС, ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА” аяны хүрээнд “Та авлигагүй хамт олонд тавтай морил” угтах үйлчилгээг нэвтрүүллээ.
Мөн Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох үүднээс постер бэлтгэн Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гэсэн facebook хуудсанд байршуулж, албан хаагчид хувийн фэйсбүүк хаягаар сурталчилсан. Авлигын эсрэг видео, шторкыг Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын facebook групп, олон дагагчтай пейж хуудсуудаар оруулж иргэдэд сурталчилсан.
Авлигын эсрэг видео, шторкыг Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, сумдын Хөдөлмөр эрхлэлт халамжийн пэйж хуудсуудаар байршуулж иргэдэд сурталчилсан. Нийгмийн халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ авах гэж байгаа иргэдэд Авлигын хор хөнөөлийн талаарх мэдээлэл өгөх, тэдний ойлголт хандлагыг дээшлүүлэх зорилгоор Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэнийг тодорхойлоход шаардлагатай босго онооны тодорхойлолтыг E-Mongolia-д холбож авлигыг мэдээлэх 110 дугаарыг сурталчилах, мөн иргэдэд зориулсан гарын авлага дээр авлигын гомдол мэдээлэл хүлээн авах 110 дугаарыг сурталчилсан.
Тус газрын албан хаагчид Авлигатай тэмцэх газрын 110 дугаарын утсанд холбогдон авлигын эсрэг дуу хоолойгоо хүргэж “Шударга ёс, хөгжлийн төлөө хамтдаа” уриалгад нэгдэж байна.