Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа “Шудрага ёс хөгжил дэвшилд хамтдаа” аянд тус байгууллага 2022 оны 12 дугаар сарын 17- ны өдрөөс 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нэгдэж, иргэд, олон нийтэд болон тус байгууллагын албан хаагчдад авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийг таниулах, шудрага ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэх үйл ажиллагааг зохион байгууллаа.
“Шудрага ёс хөгжил дэвшилд хамтдаа” аяны хүрээнд: - Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3-р бүлэг “Албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт” сэдвээр сумдын Газрын даамлуудад цахим сургалт зохион байгуулж, дээрх сэдвийн хүрээнд санал солилцсон. Сургалтад 13 сумын Газрын даамал хамрагдсан. - Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт авлигын хор аюулыг олон нийтэд тайлбарлан таниулах, мэдээлэл сурталчилгаа явуулах үүргийг аж ахуй нэгж, байгууллагууд хүлээсэн байдаг.
Иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор олон талт арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулж байгууллагын мэдээллийн самбар, цахим хуудас, фэйсбүүк хуудсанд мэдээллийг байршуулж олон нийтэд сурталчилан ажиллаж байна. Авлигатай тэмцэх газраас хийсэн богино хэмжээний видео, шторкыг байгууллагын www.dundgovi.gazar.gov.mn цахим хуудсанд, байгууллагын коридорт байрладаг “Цахим мэдээллийн дэлгэц”-ээр болон “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар” гэсэн facebook хуудсанд байршуулж, албан хаагчид хувийн facebook хуудсандаа хуваалцаж олон нийтэд сурталчилсан.
- Байгууллагын логон дээр гомдол мэдээлэл хүлээн авах 110 дугаарыг сурталчилсан наалтыг хэвлүүлж өрөөнүүдийн гадна болон албан хаагчдын компьютер дээр нааж тус байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдэд сурталчилсан.
- Авлигын эсрэг хуулийг сурталчилсан 4 төрлийн тараах материалыг өнгөтөөр
100 ширхэгийг хэвлэн олшруулж, бүх албан хаагчдын өрөөнд байршуулан тус
байгууллагаар үйлчлүүлсэн иргэдэд тараасан.
Газрын кадастрын цахим систем болох www.egazar.gov.mn сайтыг сурталчлах
иргэдэд зориулсан гарын авлага дээр авлигын гомдол мэдээлэл хүлээн авах 110
дугаарыг сурталчилсан.