1. “Шударга ёс хөгжил дэвшилд хамтдаа” аянд 2022 оны 12 дугаар сарын 15- аас 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нэгдэж, Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх ажлыг 7 сумын 110 гаруй албан хаагчдад сурталчлан таниулах ажлыг зохион байгуулсан.
2. Авлигын талаарх мэдээллийг байгууллагын /Дундговь аймаг Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба/ /sanjaasuren barkhasmaa/ facebook хуудсанд байршуулж сурталчилсан.
3. Хяналт шалгалтанд хамрагдсан албан хаагчдад авлигын хор хөнөөл, учирч болох эрсдлийн талаар мэдээлэл өгч 110 тусгай дугаарыг сурталчилах ажлыг зохион байгууллаа. Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны ёс зүйн дүрмийг сурталчлах зорилгоор Kahoo.it цахим интернэт хөтөч ашиглан хөгжөөнт тоглоомын хэлбэрээр 24 тест зохион хариултыг байршуулан хуулиудыг сурталчилан мөн 8 төрлийн гарын авлага тараах материалыг 95 иргэдэд тарааж хуулийг сонирхолтой хэлбэрээр сурталчилан ажилласан.
4. Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргах 5 албан хаагчдаас цахимаар ХАСХОМ гаргаж баталгаажуулан хуулийн хугацаанд нь 100% мэдүүлж хянан баталгаажууллаа. Байгууллагын улсын байцаагчид хяналт шалгалт хийхдээ тухай бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн мэдэгдэл тайлбарыг 35 удаа бөглүүлэн цахимд шивсэн.
5. 2022 онд төсвийн ерөнхийлөн захирагчийн харъяаны 102 байгууллагын Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийг Засгийн газрын 29 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу улирал бүр хяналт тавьж, жилийн эцсийн байдлаар Шилэн дансны цахим сүлжээнд мэдээлэл байршуулсан байдал 95.4 хувьтай байна. Шилэн дансны нэгдсэн систем шинэчлэн хувилбараар 2023 оны 1 сарын 1 өдрөөс мэдээлэл хүргэхтэй холбоотойгоор байгуулагуудыг шинэчлэсэн системд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж байна. Заавар сурталчилгааг сум байгууллага бүрд хүргэсэн нэвтрэлт 65 хувьтай байна.
6. Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016-2021 оны хооронд хууль бусаар ажлаас халагдаж, албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн хэргийг хянан шийдвэрлэсэн судалгаанд суурилан холбогдогч байгуулагуудаас ирүүлсэн судалгаа, нотлох баримтыг үндэслэн хяналт шалгалтын явцад 19 байгууллагын 41 албан тушаалтанд 306.230.425 төгрөгийн 61 удаагийн шүүхийн шийдвэрээр нөхөн олговор олгогдохоор тогтоогдож шийдвэр гарсан байдаг байна. 2016-2021 онуудад 18 байгууллагын 16 албан тушаалтны нөхөн олговор болох 69.437.318 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлж хохирлыг барагдуулсан байна. Тус албаны албан хаагчид “Шударга ёс, хөгжлийн төлөө хамтдаа” уриалгад нэгдэж байна.