Ил тод байдал

Шударга ёс хөгжил дэвшилд хамтдаа аяны хүрээнд ЭМГ-аас зохион байгуулсан үйл ажиллагаа

Авилгын эсрэг олон улсын өдрийг угтан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа “Шударга ёс хөгжил дэвшилд хамтдаа” аянд Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд нэгдэж, иргэд олон нийтэд болон тус байгууллагын албан хаагчдад авилгын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийг таниулах, шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авилгын эсрэг дуу хоолойгоо нэгтгэх үйл ажиллагааг зохион байгууллаа. “Шударга ёс хөгжил дэвшилд хамтдаа” аяны хүрээнд:

- Иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор олон талт арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулж, байгууллагын мэдээллийн самбар, цахим хуудас, фэйсбүүк хуудсанд мэдээллийг байршуулж олон нийтэд суртачилан ажиллаж байна. Авилгатай тэмцэх газраас хийсэн богино хэмжээний видео, шторкыг байгууллагын https://du.mohs.gov.mn/ цахим хуудас, “Дундговь Эрүүл мэндийн газар” гэсэн фэйсбүүк хуудсанд байршуулж албан хаагчид хувийн фэйсбүүк хуудсандаа хуваалцаж олон нийтэд суртачилсан.

- Байгууллагын дотоод хяналтын нэгж байгууллагын цахим хуудас болох https://du.mohs.gov.mn/ үйл ажиллагаанд Засгийн газрын 2021 оны 374 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтын дагуу байгууллагын ил тод байдлын шалгуур үзүүлэлтийг хангаж, цахим хуудасны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж ажилласан.

- Авилгын эсрэг хууль, Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр, хуулийн хүрээнд Эрүүл мэндийн газрын алба хаагчдын дунд “АХА” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулж, ТЭРГҮҮН байранд Сувилахуй тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ө.Сэрээтэр, ДЭД байранд Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Саруулцэцэг нар шалгарч өргөмжлөл, гарын бэлэг гардуулсан.

- Авилгын эсрэг үйл ажиллагааг иргэд, олон нийтэд суртачлах “Шударга ёс хөгжил дэвшил-110 мэдээллийн самбарыг ажиллуулж, мөн 110 санал хүсэлтийн хайрцагийг ажиллуулж эхэлсэн.

- Сумдын эмнэлэг, эмнэлэгийн төвүүдэд “Авилгын эсрэг хамтдаа” сэдэвт сургалт мэдээллийг цахимаар өгч ажилласан.


Дэлгэрэнгүй мэдээлэл үзэх