Ил тод байдал

Шударга ёс хөгжил дэвшилд хамтдаа аяны хүрээнд Эрдмийн далай цогцолбор ЕБС-иас зохион байгуулсан үйл ажиллагаа

Эрдмийн далай цогцолбор сургууль нь “ШУДАРГА ЁС ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА” аянд 2023.02.27-2023.03.01-ний өдөр хүртэл нэгдлээ. Аяны хүрээнд багш ажилчид болон суралцагчдад авилгыг үл тэвчих, шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, Авилгын эсрэг хууль болон авилгатай тэмцэх газрын нээлттэй утас 110 дугаарыг сурталчилан таниулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

➢ Багш ажилчид болон сурагчдын нэгдсэн фэйсбүүк группуудээр Авлигын эсрэг видео, шторкийг байршууллаа. Авилгатай тэмцэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулсан “Авлигаас ангид боловсрол: Ёс зүй ба шударга байдал” хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг сургуулийн нийт багш нарт танилцуулан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болголоо. Авлигын эсрэг видео, шторкийг сургуулийн цахим групп болон багш, ажилчид, сурагчдын групп байршуулан ажиллаж байна. “ШИНЭЧИЛСЭН ЁС ЗҮЙН ДҮРЭМ”-ийн сургалтыг Аймгийн боловсролын багш ажилтны ёс зүйн зөвлөлийн гишүүн, МУ-ын зөвлөх багш Т.Мөнхбат, тус сургуулийн нийгмийн ухааны багш А.Очирбат нар сургалтыг амжиллтай зохион явуулсан сайн ажил боллоо. Цэцэрлэг, сургуулийн багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн ажиллах журам шинэчлэн батлагдсан бөгөөд энэхүү шинэчлэн баталсан дүрмээр багш, ажилтны ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн хариуцлагыг шинээр тодорхойлсон. Мөн ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, зохион байгуулалт, чиг үүргийн шинэ зохицуулалт мөрдөгдөх юм.


Дэлгэрэнгүй мэдээлэл үзэх