Ил тод байдал

Шударга ёс хөгжил дэвшилд хамтдаа аяны хүрээнд Сайнцагаан сумын Хүмүүнлэг ЕБС-иас зохион байгуулсан үйл ажиллагаа

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЕБ-ын Хүмүүнлэг сургууль нь Дундговь аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс санаачилан зохион байгуулж буй “ШУДАРГА ЁС ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА” аянд 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 03 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд сургуулийн багш ажилчид, СӨУОБ болон сурагчид идэвх санаачилгатай оролцлоо. Тус аяны хүрээнд байгууллагын багш ажилчид болон сурагчид олон нийтэд мэдээ мэдээллийг тасралтгүй хүргэх, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “ШУДАРГА ЁС ХӨГЖИЛ ДЭВШИЛД-110” мэдээллийн булан, самбар байршуулж, мэдээллийн хүртээмжтэй байдалд анхаарч ажиллаж байна.

Мөн сургуулийн “ӨӨРӨӨ УДИРДАХ ОРОЛЦООНЫ БАЙГУУЛЛАГА”-ын сурагчидтай хамтран авлига, ашиг сонирхлын зөрчил, сурагчдын авлигын тухай өнөөгийн ойлголт мэдлэг хэрхэн байгаа тухай мөн авлига ашиг сонирхлын зөрчлийг үл тэвчих, шударга нээлттэй нийгмийг бий болгохын тулд хувь хүн бүр авлигын эсрэг нийгэмд дуу хоолойгоо хүргэх, хор уршиг сөрөг үр дагаврын тухай ойлголт мэдээллийг өгч сурагчидтай уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ-ын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн З.Алтаншагай “АВЛИГА БА АВЛИГЫН ШАЛТГААН НӨХЦӨЛ” сэдэвт сургалт мэдээллийг 8-12-р ангийн сурагчдад амжилттай зохион байгуулж, сурагчдын асуултанд нээлттэйгээр хариулж хэлэлцүүлэг арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Сайнцагаан сумаас авлигын эсрэг, авлигаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг таниулан суртачилах зорилгоор зохион байгуулсан “ЗӨВ ЗӨВД ШУДАРГА ЗӨВ” аянд “Хүмүүнлэг” сургуулийн нийт багш ажилчид болон сургуулийн сурагчид, анги хамт олон амжилттай оролцсон бөгөөд аянтай холбоотой “Гар зургийн уралдаан”-д Хүмүүнлэг сургуулийн 8а ангийн сурагч Б.Мөнхжин тэргүүн байр, 8а ангийн сурагч Ш. Дагиймаа гутгаар байр, 8а ангийн сурагч Э. Баярцэцэг тусгай байр, 6б ангийн сурагч М. Нандин-Эрдэнэ тусгай байр тус тус эзэлсэн.


Дэлгэрэнгүй мэдээлэл үзэх