Аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр улиралд хяналтад авсан 36 захирамжийн 41 заалт 82.6 хувийн хэрэгжилттэй байна. Үүнээс 100 хувь -23, 70 хувь -8, 30 хувь -6, хугацаа болоогүй - 4 заалт байна. Дүнгээс харахад: Бүрэн хэрэгжсэн буюу 100 хувьтай 23 заалт нь нийт заалтын 56 хувийг, хэрэгжих шатандаа буюу 70 хувьтай хэрэгжиж байгаа 8 заалт нь 19.5 хувийг, хэрэгжилт хангалтгүй буюу 30 хувьтай хэрэгжиж байгаа 6 заалт нь 14.6 хувийг, хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй 4 заалт нь 9.7 хувийг тус тус эзэлсэн байна.