Аймгийн Засаг даргын 2022 оны 2 дугаар улиралд хяналтад авсан 47 захирамжийн 53 заалт 85.5 хувийн хэрэгжилттэй байна. Үүнээс 100 хувь-32, 70 хувь-17, 30 хувь-2 , 0 хувь-1, ХБ-1 заалт байна. Дүнгээс харахад: Бүрэн хэрэгжсэн буюу 100 хувьтай 32 заалт нь нийт заалтын 61 хувийг, хэрэгжих шатандаа буюу 70 хувьтай хэрэгжиж байгаа 17 заалт нь 32 хувийг, хэрэгжилт хангалтгүй буюу 30 хувьтай хэрэгжиж байгаа 2 заалт нь 4 хувийг, хэрэгжээгүй буюу 0 хувьтай 1 заалт 2 хувийг хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй 1 заалт нь 2 хувийг тус тус эзэлсэн байна.2022 оны 1 дүгээр улиралд гарсан захирамжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж өгсөн зөвлөмжийн хэрэгжилт 67.7 хувьтай байна.