Дундговь аймагт 2022 оны эхний хагас жилийн байдлаар хяналтад хэрэгжиж буй 51 шийдвэр: МУ-ын хууль- 10, УИХ-ын тогтоол -2, УИХ-ын байнгын хорооны тогтоол- 1, Ерөнхийлөгчийн зарлиг -5, ҮАБЗ-ийн зөвлөмж-4, ҮАБЗ-ийн хурлын тэмдэглэл-1, Засгийн Газрын тогтоол-16, ЗГ-ын хуралдааны тэмдэглэл-11, ЗГ-ын албан даалгавар-1- ийн 144 заалтыг хяналтад авч хэрэгжүүллээ.Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2022 оны эхний хагас жилийн хэрэгжилтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс авч нэгтгэн, Засгийн газрын 2020 оны 206-р тогтоолоор баталсан БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ-д заасан үнэлгээ өгөх зааврын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд нийт 144 заалтын биелэлт 80 хувьтай байна. Хэрэгжилтийг үнэлгээний үе шат тус бүрээр нь авч үзвэл: - Бүрэн хэрэгжсэн 67 заалт нь нийт заалтын 46.5 хувийг - Хэрэгжих шатандаа байгаа 50 заалт нь 34.7 хувийг - Хэрэгжилт хангалтгүй хэрэгжсэн 4 заалт нь 2.7 хувийгХэрэгжээгүй 8 заалт нь 5.5 хувийг - Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй 15 заалт 10.4 хувийг эзэлж байна.