Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.2 -т заасан арга зүйгээр Байгаль орчин аялал жуулчлалын газраас ирүүлсэн тайланд үндэслэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 8 зорилтын хүрээнд 59 ажил тусган хэрэгжүүлэхээр ажилласан байна. Эхний хагас жилийн хэрэгжилтэд явцын хяналт шинжилгээ хийхэд 61.5 хувьтай байсан ба жилийн эцсийн байдлаар 97.28 хувьтай хэрэгжүүлсэн байна.