Ил тод байдал

Зам тээврийн хөгжлийн яамны сайдтай 2022 онд байгуулсан гэрээний хэрэгжилтэд ХШҮ хийсэн тайлан

Аймгийн Засаг даргын Зам тээврийн хөгжлийн сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээний 2022 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.2-т заасан арга зүйгээр Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс ирүүлсэн тайланд үндэслэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.              Засаг дарга хамтран ажиллах гэрээгээр 29 үүргийг хүлээж жилийн эцсийн байдлаар 81.5  хувьтай хэрэгжүүлсэн байна. Үүнээс 3 арга хэмжээ аймагт хамааралгүй байна.  Нийт 26 арга хэмжээ хэрэгжүүлэхээс  2 арга хэмжээ 100 хувь, 18 арга хэмжээ 90 хувь, 3 арга хэмжээ 70 хувь, 1 арга хэмжээ 50 хувь, 1 арга хэмжээ 30 хувь, 1 арга хэмжээ 0 хувьтай  байна.


дэлгэрэнгүй мэдээллийг үзэх