Ил тод байдал

Хууль зүй дотоод хэргийн сайдтай байгуулсан гэрээний 2022 оны жилийн эцсийн хэрэгжилтэд ХШҮ хийсэн тайлан

Хууль зүйн салбарт 2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний  жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.2-т заасан арга зүйгээр аймгийн Хууль эрх зүйн хэлтсээс ирүүлсэн тайланд үндэслэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.              Хууль зүйн салбарт 2022 онд орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх арга хэмжээг  1 дүгээр хавсралтаар 19 арга хэмжээ,  Засаг даргын хүлээх үүргийг гэрээний 3 дахь хэсэгт 23 үүрэг, нийт  42  арга хэмжээ тусгасан  байна. Эхний хагас жилийн хэрэгжилтэд явцын хяналт шинжилгээ хийхэд 85.5 хувьтай байсан ба явцын хяналт шинжилгээгээр хэрэгжилт удаашралтай байгаа заалтуудыг эрчимжүүлэх талаар чиглэл арга зүйн зөвлөгөө өгч ажилласнаар жилийн эцсийн байдлаар  90.8 хувьтай хэрэгжүүлсэн байна.


дэлгэрэнгүй мэдээллийг үзэх