Ил тод байдал

Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайдтай 2022 онд байгуулсан гэрээний хэрэгжилтэд ХШҮ хийсэн тайлан

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Аймгийн Засаг даргын хооронд хөтөлбөрийн хэрэгжүүлэлт, санхүүжилтийн талаар 2022 онд байгуулсан гэрээний жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.2.1-т заасан арга зүйгээр Нийгмийн бодлогын хэлтсээс ирүүлсэн тайланд үндэслэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ. 

            Аймгийн засаг дарга Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын сайдтай 2022 онд байгуулсан хөтөлбөр, санхүүжилтийн гэрээний нийт 63 үзүүлэлтийн хэрэгжилт 88.3 хувьтай байна.

Аймгийн засаг дарга Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын сайдтай 2022 онд байгуулсан гэрээний Засаг даргын хүлээх 72 үүргийг  88.4 хувьтай хэрэгжүүлсэн байна. 

Засаг даргын хүлээх үүргийн тоо

Хэрэгжүүлэх арга хэмжээний тоо

Хэрэгжилтийн хувь

1

63

72

88.4



дэлгэрэнгүй мэдээллийг үзэх