Аймгийн Засаг даргын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээний 2022 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.2-т заасан арга зүйгээр Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс ирүүлсэн тайланд үндэслэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ. Засаг дарга хамтран ажиллах гэрээгээр 48 үүргийг хүлээж, жилийн эцсийн байдлаар 90.9 хувьтай хэрэгжүүлсэн байна.