Аймгийн Засаг даргын Эрчим хүчний сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээний 2022 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.2-т заасан арга зүйгээр Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс ирүүлсэн тайланд үндэслэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ. Засаг дарга хамтран ажиллах гэрээгээр 14 үүргийг хүлээж, хэрэгжүүлэн ажилласнаар жилийн эцсийн байдлаар 90 хувьтай хэрэгжүүлсэн байна.
Нийт 14 арга хэмжээ хэрэгжүүлэхээс 8 арга хэмжээ 100 хувь, 3 арга хэмжээ 90 хувь, 2 арга хэмжээ 70 хувь, 1 арга хэмжээ 50 хувьтай байна.