Аймаг орон нутгийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, өндөр чадамж бүхий боловсон хүчнийг салбар бүрт тасралтгүй бэлтгэж, одоогоор 64,9 хувьтай байгаа боловсон хүчний хангалтыг 2025 онд 85 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Мөн төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, нийгмийн асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэн, мэргэшсэн, шударга, хариуцлагатай, өндөр бүтээмжтэй төрийн албыг бий болгохоор зорилт тавин хэрэгжүүлж байна.