Аймгийн Засаг даргын Барилга хот байгуулалтын сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээний 2022 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.2 -т заасан арга зүйгээр Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс ирүүлсэн тайланд үндэслэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.
Засаг дарга хамтран ажиллах гэрээгээр 100 үүргийг хүлээж жилийн эцсийн байдлаар 98.1 хувьтай хэрэгжүүлсэн нь эхний хагас жилийн хэрэгжилтээс 10.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нийт 100 арга хэмжээ хэрэгжүүлэхээс 94 арга хэмжээ 100 хувь, 3 арга хэмжээ 90 хувьтай, 2 арга хэмжээ 70 хувь, 1 арга хэмжээ 0 хувьтай байна.