Дундговь аймаг 2021 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар “Хүний нөөцийг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр”-ийг хэлэлцүүлэн батлуулж, төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллаж байгаа албан хаагчид болон залуу боловсон хүчнийг дэмжих, нийгмийн баталгааг хангах хүрээнд ГИЦС-ийн багш Э.Тогоохүү, БТСГ-ын дасгалжуулагч О.Буянтогтох, аймгийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн М.Болор-Эрдэнэ, УБХ-ийн улсын бүртгэгч Ш.Чулуунбат, Нэгдсэн эмнэлгийн их эмч Д.Лувсандагва, Цагдаагийн газрын жолооч Д.Чимэддорж, Төрийн аудитын газрын аудитор Д.Должинсүрэн, ахлах аудитор Ч.Бэрхсайхан нарын 8 төрийн албан хаагчид байр, орон сууцны дэмжлэг үзүүлэх батламжийг гардууллаа.
Мөн 2022 оны аймгийн Засаг даргын захирамжаар “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж аймаг орон нутгийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай өндөр чадамж бүхий боловсон хүчнийг салбар бүрд тасралтгүй бэлтгэх ажлын хүрээнд орон нутагт нэн шаардлагатай Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуй, Инженерийн мэргэжлээр суралцаж 2022 онд төгсөх МУБИС, ХААИС, Этүгэн их сургууль, ШУТИС-уудын 4-р курст болон эчнээ ангид суралцаж байгаа 22 оюутны сургалтын төлбөрт 57.2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж улмаар орон нутагт ажиллах гэрээ байгуулж байгаа бөгөөд тэдний төлөөлөл Этүгэн их сургуулийн Хүний их эмч мэргэжлээр суралцаж байгаа, 2022 онд төгсөөд Эрдэнэдалай сумын Эрүүл мэндийн төвд ажиллах Амартүвшингийн Дондмаа, МУБИС-ийн СӨБ-ын багш мэргэжлээр 4-р дамжаанд суралцаж байгаа, 2022 онд төгсөөд Дэрэн сумын Хүүхдийн цэцэрлэгт багшлах Ганбатын Эрдэнэболор, ШУТИС-ийн Ус хангамж ариутгах татуургын инженерээр эчнээ ангид суралцаж байгаа Дундговь Ус Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын Цэвэрлэх байгууламжийн ээлжийн инженер Тогтох-Эрдэнийн Доржпүрэв нартай гэрээ үзэглэх