БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консул Ли Яньжюнь, Ерөнхий консулын газрын 2 дугаар нарийн бичгийн дарга Улаанбагана, атташе Б.Билигбадар нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Дундговь аймагт албан айлчлал хийлээ.Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын С.Од-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.Уулзалтын үеэр Ерөнхий Консул Ли Яньжюнь аймгийн Онцгой комисст 4400 ам.доллар, аймгийн Засаг даргын Тамгын газарт 7300 ам.доллар, ЕБС-ийн элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авч тэргүүлсэн 40 сурагчид зориулан 7300 ам.доллар буюу нийт 19000 ам.долларын хандив тусламжийг гардуулав.