Ил тод байдал

"Хүний нөөцийг хөгжүүлэх" дэд хөтөлбөрийн хүрээнд 2022 оны хэрэгжилт

  "Хүний нөөцийг хөгжүүлэх" дэд хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай өндөр чадамж бүхий боловсон хүчнийг салбар бүрд тасралтгүй бэлтгэх, мэргэшүүлэх, 2020 оны байдлаар 64.9 хувтай байгаа боловсон хүчний хангалтыг 2025 онд 85 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

   2022 онд “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ-аас 300,0 сая төгрөгийг батлуулан төрийн албан хаагчийг мэргэжлийн ур чадварыг дээшлэх сургалт, зөвлөгөөн, орон нутагт дутагдалтай боловсон хүчин бэлтгэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах чиглэлээр зохион байгуулан ажиллалаа.

   2022 онд “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд:


• Орон нутагт нэн шаардлагатай 22 боловсон хүчнийг бэлтгэж гэрээ байгуулан 57,2 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэгт хамрууллаа.

• “Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Глобал их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан төрийн албан хаагчийг хөнгөлөлттэй нөхцөлөөр магистрт суралцах боломжийг бий боолгон магистрт суралцаж байгаа 160 төрийн албан хаагчид 66,0 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүллээ.

• Төрийн албанд тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа 8 төрийн албан хаагчид 67,0 сая төгрөгийн байр орон сууцны дэмжлэгт хамрууллаа.

• 2021-2022 оны хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлж, үеийн нөхдөө манлайлсан 80 төгсөгч хүүхдүүдийг тус бүр 500,000 төгрөг нийт 40,0 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүллээ.

• Төсвийн байгууллагын 26 нягтлан бодогчийг “Мэргэшсэн нягтлан бодогчийн сургалт”, Сумдын ЗДТГ, Засаг даргын эхлэх хүрээний хэлтэс агентлагийн 80 Төрийн албан хаагчийг "Ашгийн бус төсөл хэрхэн бичих вэ?" сургалтад хамруулж, төрийн албан хаагчийг чадавхыг бэхжүүлэх сургалтад хамруулж – 20,8 сая төгрөгийг тус зарцуулсан байна.

• Төрийн албан хаагчийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар 7 сумын ЗДТГ-т 20,0 сая төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж олголоо.

• Удирдлагын академийн Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад 7 албан хаагчийг хамруулж 11,3 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэгт хамрууллаа.

• Эрүүл мэндийн дэмжлэг тусламж нэн шаардлагатай байгаа 4 төрийн албан хаагчид 25,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

• Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчийн ажиллаж амьдрах нийгмийн асуудлыг шийдвэрлэж Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Өндөршил, Луус сумын 4 төрийн албан хаагч тус бүрд 3,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.