Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, 25 дугаар зүйлийн 25.1, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3 хэсгийг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
Нэг. ”Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам”-ыг хавсралтаар баталсугай.
Хоёр. Дээрхи журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийн санд бүртгүүлж хэрэгжилтийг ханган, биелэлтийг хагас, бүтэн жилээр Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж ажиллахыг аймгийн Засаг дарга (О. Бат-Эрдэнэ)-д даалгасугай.
Гурав. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 14 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.