Аяны хүрээнд Авлигатай тэмцэх газрын "Ботгохон" хөтөлбөртэй хамтран бүтээсэн "Шударга тоглоцгооё" дууг хүүхэд, багачуудаа зориулан албан ёсны фэйсбүүк хаягаараа дамжуулж, олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулан "Чи ганцаараа биш" нөлөөллийн арга хэмжээнд Авлигын тухай ойлголт, Авлигын гэмт хэргийн талаар 6-12 дугаар ангийн нийт 540 охидод мэдээллийг түгээж ажиллалаа.
Иргэд, олон нийтэд "Авлигын эсрэг нэгдье" аянд нэгдэхийг уриалсан эх мэдээлэл бэлтгэн танилцуулж "Шинэ үе Авлигыг тэвчихгүй", "Үгүй гэж хэлээд өөрчилье", "Авлигын эсрэг нэгдье" уриалгыг Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, албан хаагчид, хүүхэд, багачууд нийтэд уриалсан видеог байгууллагын фэйсбүүк хаягт байршуулж 100 хандалт, 10 шэйрийг авсан.files/editor/20231016121012Шударга ёс хөгжил дэвшилд хамтдаа аян-ГБХЗХГ-2023.pdf