Аймгийн Засаг дарга хамтран ажиллах гэрээгээр 11 үүргийг хүлээж, үүргийг орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган үр дүнг тооцож ажилласнаар хагас, бүтэн жилээр арга хэмжээний хэрэгжилт 100 хувьтай байна. Нийт 11 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхээс “Гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон Олон улсын байгууллагуудад орон нутгийг танилцуулах сурталчилгаа, соёлын арга хэмжээ зохион байгуулахад Гадаад харилцааны яамтай хамтран ажиллах” гэсэн арга хэмжээний хүрээнд энэ онд гадаад улсаас Монгол улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон Олон улсын байгууллагуудад орон нутгийг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдаагүй нь орон нутгаас шалтгаалсан зүйлгүй тул үнэлгээнээс хасаж тооцлоо.